Кара Делевинийг хар тамхинд донтуулсан хүн бол Эмбер Херд гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22


Загвар өмсөгч Кара Делевиний мансуурсан байдалтай байгаа зураг энэ сарын эхээр цацагдсан. Үүнээс хойш түүний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндийн асуудал хурцаар яригдаж эхэллээ. 

Кара Делевинийг хар тамхинд донтуулсан хүнийг жүжигчин Эмбер Херд хэмээн нэгэн эх сурвалж мэдээлэн, ийм нөхцөл байдалд хүргэсэн хүнээр түүнийг буруутгах ёстой гэжээ

 

 

Эмбер Херд түүнийг хар тамхины хэрэглээ ихтэйгээрээ зартай Холливуд дахь тэрбумтнуудын секс үдэшлэгт урьж байсан гэнэ.

"Маrca" сэтгүүлийн мэдээлснээр Кара Делевинь, Эмбер Херд нар амрагийн харилцаатай байсан тухай дурджээ.

Эмбер Херд Холливудад секс үдэшлэг зохион байгуулдаг байсан бөгөөд өөрөө хар тамхи, согтууруулах ундааны хэрэглээ ихтэйд тооцогддог. Хэд хэдэн технологийн салбарын тэрбумтнуудтай түүнийг уулзуулж, улмаар бэлгийн харилцаанд оруулсан гэх мэдээлэл мөн цацагдаад байна. Үүнээс үүдэн Кара Делевинь мансууруулах бодист донтож, сэтгэцийн эрүүл мэнд нь асуудалтай болсон гэх хардлагууд ар араасаа гарсаар байна. 

 

 

Жүжигчин Эмбер Херд болон Жонни Депп нарын шүүх хурлын үеэр Илон Маск, Кара Делевинь нартай холбоотой нэгэн баримт дэлгэгдсэн.

Энэ нь Эмбер Херд, Илон Маск, Кара Делевинь нар групп бэлгийн харилцаанд орсон гэх мэдээлэл бөгөөд дээрхийн адил үдэшлэгүүдийн үеэр ийм үйл явдал болсон байж болзошгүй гэх таамаг ч гараад байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top