Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурал Жонни Деппийн ялалтаар өндөрлөсөн. Энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаа Амбер Херд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Түүний өмгөөлөгч нар арваннэгдүгээр сарын 23-ний өдөр 68 хуудас бүхий баримт бүрдүүлэн шүүхэд ханджээ. Өнгөрсөн шүүх хурлын үеэр Амбер Хердийн хүчирхийлэлд өртсөн гэх эмчийн магадлагааг үл тоон, нотлох баримтаар аваагүй нь Амбер Хердын эсрэг шүүх хурал болсон гэдгийг харуулж байна хэмээн өмгөөлөгчид нь онцолжээ. Өмнө нь Жонни Депп Амбер Хердийг хэд хэдэн удаа хүчирхийлсэн болохыг шүүхээс тогтоож байсан. Тиймээс Жонни Деппийг гүтгэсэн гэх асуудал дээр шүүх хурал болох үндэслэл байгаагүй хэмээн мэдээлсэн байна.
Мөн тэд шүүх хурал Виржиния мужид бус Калифорния мужид болох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Шүүхээс өнгөрөгч зургаадугаар сард Амбер Хердийг Жонни Деппийг гүтгэсэн хэрэгт буруутган 10.35 сая ам.долларын торгууль ноогдуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )