Жонни Депптэй Амбер Хердтэй эхлүүлсэн маргаандаа ялалт байгуулсан билээ. Шүүхийн шийдвэр гарах үед тэрээр английн Ньюкастл дахь нэгэн пабд байсан бөгөөд түүний бие төлөөлөгчид шүүхийн шийдвэртэй танилцсан юм.
Жоннигийн үйлчлүүлж байсан пабд байсан үйлчлүүлэгчид түүнд баяр хүргэн гар барьж байгаа нь олон нийтийн сүлжээнд вирус мэт л хурдацтай тархжээ. Тэрээр шүүх хурал дуусмагц английг зорьсон бөгөөд "100 Queen's Gate Hotel London" зочид буудалд буудаллажээ.
Уг зочид буудлын нэг өдрийн төлбөр нь 2985 ам.доллар байдаг тухай "Daily Mail" мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )