Жонни Депп “Dior” брэндтэй 20 сая ам.долларын гэрээ байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 13

Алдарт жүжигчин Жонни Депп Францын “Dior” брэндтэй 20 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

“Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн одын байгуулсан энэхүү гэрээ нь эрэгтэй сүрчгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэрээ болж байна. Роберт Паттисон “Dior Homme” сүрчгийн сурталчилгааны төлөө 12 сая ам.доллар авч байсан бол Брэд Питт “Chanel № 5” сүрчгийг долоон сая ам.доллароор сурталчилж байв. Деппийн “Dior” брэндтэй байгуулсан гэрээ энэ салбарт хувьсгал авчирч байна гэж шинжээчид онцолж байна.

“Dior” загварын ордон Жонни Депптэй олон жил хамтран ажиллаж байгаа билээ. Жүжигчин хуучин эхнэр Эмбер Хердтэй шүүхдэлцэж байх үеэр хүртэл “Dior” Деппийг идэвхтэй дэмжиж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top