“Paramount Pictures” студи Жонни Деппийн тоглосон Тим Бэртоны “Нойрмог хөндий /Sleepy Hollow/” киног дахин бүтээх тухай зарлажээ.
Алдарт аймшгийн киног “Гэрийн тэжээвэр амьтны оршуулгын газар” кинон дээр ажилласан Линдси Бир найруулах гэнэ. Тэрбээр “Нойрмог хөндий”-ийн шинэ найруулгыг бичжээ.
Тим Бэртоны “Нойрмог хөндий”-н эх хувилбар 1999 онд анх дэлгэцнээ гарч, олон улсад шилдэг киногоор нэрлэгдэж байв. Тус кино нийт 200 сая ам.долларын орлого олсон байна. Киноны гол дүрийг Жонни Депп, Кристина Риччи нар бүтээсэн юм. Жижиг хотыг айдаст автуулсан толгойгүй морь унасан хүний тухай түүх мөн телевизийн дэлгэцэд мөнхөрсөн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Морь унасан толгойгүй хүн