Жонни Деппийн дур булаам өмгөөлөгч Камила Васкез гэж ХЭН БЭ?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

 

Жүжигчин Жонни Деппийн дур булаам өмгөөлөгч Камила Васкез сүүлийн үед олон шүтэн бишрэгчтэй болж байна. Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр Амбер Хердээс асуулт асууж, үүнийхээ хариуд хүссэн хариугаа авч чадаж байгаа нь олны анхаарлыг ихээр татаж, талархал хүлээгээд байна. 

Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүнийг шүүх танхимын гадаа тосон авч баяр хүргэн, амжилт хүсэж байсан бөгөөд түүний бичлэгүүд цахим орчинд олон сая хандалт аваад байна. 

 

 

Тэгвэл Камила Васкез гэж хэн бэ? 

37 настай Камила Васкез 50 сая ам.долларын нэхэмжлэлд Жонни Деппийг төлөөлөн оролцож буй Браун Рудник хуулийн фирмийн өмгөөлөгч. Шүүх хурал, арбитрын чиглэлээр мэргэшсэн тэрээр 2006 онд Өмнөд Калифорнийн их сургууль, 2010 онд Баруун өмнөд дэх хуулийн сургуулийг онц дүнтэй төгсжээ. 

2021-2022 онд "Америкийн шилдэг хуульч"-аар тодорсон Камила Испани хэлээр төвөггүй ярьдаг нэгэн. 

 

 

Жонни Деппийн шүүх хуралд Камила ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Жонни Деппийг төлөөлж буй хуулийн багийн гишүүн Камила шүүх хурлын турш гэрчүүд болон шүүх хуралд оролцогчдоос мэдүүлэг авсан. Амбер Хердээс асуулт асуух бүрдээ байнга маргалддаг байсан нь олны анхаарлыг ихээр татсан бөгөөд Амбер Хердийг хандивын мөнгийг хувьдаа завшсан, зургаа хөхөрсөн мэт засварласан зэргийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. 

Заримдаа тэр ихэд хатуу ширүүн асуулт асуудаг. Гэхдээ энэ нь эсрэг талаа барьц алдахад хүргэж өөрсдөдөө давуу тал бий болгож буй нэг хэлбэр ажээ. 

 

 

Деппийн шүтэн бишрэгчид Камилагийн талаар юу хэлэв? 

Амбер Хердийн өмгөөлөгч түүнийг өөр тийш нь чиглүүлэхийг оролдох үед Камила үүнийг таслан зогсоодог байсан. Тиймээс хэлэхийг хүссэн зүйлээ хэлж чадахгүй тохиолдол Амберт олон байсан. Загварлаг цагаан костюм өмссөн Камилаг шүүгч ихэд дэмжиж байна. Түүний түрэмгий бөгөөд эелдэг тактик амжилт дагуулж байна. Деппийн шүтэн бишрэгчид түүнийг "муу" "хатан" хэмээн өргөмжилж, цахим орчинд трэнд болгоод байна. 

Тэр 24 цагийн дотор тик ток дээр 17.9 сая дагагчтай болж чадсан. Нэгэн нөлөө бүхий хуульч хэлэхдээ "Тэр энэхүү үйл явдлын хамгийн том од" хэмээн тодорхойлжээ. 

 

 

Камила Васкез, Жонни Депп нар болздог уу? 

Камила Васкез болон Жонни Депп нар шүүх танхимд тэврэлдэж, нэг нэгэнрүүгээ халуун дулаанаар ширтэж байгаа зураг цахим орчинд цацагдсан. Зарим хүмүүс тэднийг романтик харилцаатай хэмээн таамаглаж байсан бол хэд хэдэн эх сурвалж тэднийг цэвэр мэргэжлийн харилцаатай гэдгийг баталж байна. 

TMZ-ийн зүгээс Камилагаас Жоннитой романтик харилцаатай эсэх талаар асуухад тэр инээмсэглэхээс өөр хариу үйлдэл үзүүлээгүй аж. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(143.110.219.31) 2022 оны 06 сарын 04

Өөрөөсөө 20 гаран насаар дүү охин шигээ хүнтэй эргүүтчихээд хохирогчийн дүрд тоглож байгаа нарцисист сэтгэцийн эмгэгтэй гаж өвгөн

9  |  34
Top