ДУУЛИАН | Амбер Херд дахин шүүхэд ханджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

 

Жүжигчин Жонни Депп болон Амбер Херд нарт холбогдох шүүх хурлын шийдвэр өнгөрөгч зургаадугаар сарын 24-ний өдөр баталгаажсан. Харин Амбер Херд Виржиния мужийн шүүхэд дахин хандаж шийдвэрээ эргэн харахыг хүсжээ. 

Өмнөх шүүх хурлаар Амбер Хердийг гурван нэхэмжлэлд гэм буруутай гэж үзсэн. Харин эдгээр нь нотлох баримтаар нотлогдоогүй хэмээн Амбер Хердийн хуулийн баг үзэж байгаа аж. 

 

 

Тэд мөн тангарагтны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад булхай орсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь шүүгч 1970 онд төрсөн боловч 1945 он хэмээн бичсэн байсан нь хардлага төрүүлж байгаа аж. 

Жонни Депп Амбер Хердийн ярьсан зүйлээс үүдэн их хэмжээний хохирол амссан хэмээн мэдүүлсэн. Үүнийг баримтаар нотолж чадаагүй хэмээн Амбер Хердийн хуулийн багийнхан өргөдөлдөө дурдсан бөгөөд тангарагтны шүүхийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүссэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top