Жонни Депп, Амбер Херд нарт холбогдох шүүх хурал дууссан хэдий ч Амбер Херд өөрийгөө гэм буруугүй хэмээн нотлох оролдлого хийсээр байна.
Тэрээр Dateline-д өгсөн ярилцлагын үеэр эмчийнхээ бичсэн олон тооны бичвэрүүдийг дэлгэсэн бөгөөд эдгээр нь түүнийг хүчирхийлэлд өртөж байсныг нотлох баримт хэмээжээ.
Тус бичигт 2012 онд болсон үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн байна. Жонни Депп Амбер Хердийг цохиж, хана руу түлхэн, ална хэмээн сүрдүүлсэн тухай тус бичлэгт тэмдэглэсэн байсан бөгөөд уг явдлаас хойш найман сарын дараа Жонни Депп түүний даашинзыг урж, ор руу шидсэн тухай мөн бичжээ. Уг баримтуудыг саяхан болж өндөрлөсөн шүүх хурлын үеэр нотлох баримтад оруулж чадаагүй гэнэ.
Харин Жонни Деппийн хуулийн баг Амбер Херд шүүхийн шийдвэрийг үгүйсгэн дахин заргалдаж эхэлсэн явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн, "Шүүх үргэлж Жонни Деппийн талд" хэмээжээ.
Амбер Херд мөн уг ярилцлагынхаа үеэр Жонни Деппд одоог хүртэл хайртай хэвээрээ, түүнд ямар ч муу зүйл санаагүй хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Aimaar shulam shuu Ene neeree
Dagaj namirsn pisdanuudd ene 2 iin shuh hural ymr hamaa bnaaa. Hajuud ni haraad zogsoj bsn bish hen ni unen hen ni hudlaa shaagd bgag hen meddii lalaruud min
Delger moron anard 2 shig l uym bna daa kkkk
Мэдрэл хүүхэн одоо болиосой