Эмбер Херд 2022 оны интернэтийн хамгийн алдартай одоор тодров

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Холливудын мэдээллийн “CelebTattler” сайт 2022 оны Google хайлтын судалгаа явуулсны дүнд Эмбер Хердийг энэ оны интернэтийн хамгийн алдартай одоор тодруулжээ.

“New York Post” хэвлэлд мэдээлснээр, жүжигчин бүсгүйг экс нөхөр Жонни Депптэй хийсэн дуулиант шүүх хурал ийн алдаршуулсан гэж үзэж байна. АНУ-д түүний нэрээр сард 5.6 сая хайлт бүртгэгджээ. Жонни Деппийн нэрээр хийсэн хайлтын тоо сард 5.5 саяд хүрч, хоёрт бичигдсэн байна. Есдүгээр сард таалал төгссөн Их Британийн хатан хаан II Элизабет гуравт бичигджээ. Түүний нэрээр сард нийт 4.3 сая хайлт хийсэн байна. АНУ-ын хөлбөмбөгийн од Том Брэдли 4.06 сая хайлттай дөрөвт бичигдсэн бол Ким Кардашьян 3.4 сая хайлттай тавд жагсжээ. Зургаад Ким Кардашьяны найз залуу Пит Дэвидсон, долоод Илон Маск, наймд Уилл Смит нар тус тус бичигдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top