Өнөөдөр Америкийн нэрт жүжигчин, буддын шашинтан гэдгээрээ алдартай Ричард Гир 76 нас хүрч байна. Тэрс үзлээсээ болоод Оскарын наадамд оролцох эрхээ насаараа хасуулсан тэрээр их урлагаас бага зэрэг амсхийж байгаад 2024 оноос эргэн дэлгэцэнд гарах болсон. Монгол Улсад дөрвөн удаа ирж байсан шилдэг жүжигчний амьдралын дүрэм болсон эшлэлүүдтэй танилцая.
Хүн бүрд байдаг нийтлэг зүйл бол сайхан сэтгэл. Гагцхүү түүнийг олж харж, үнэлэх хэрэгтэй.
Миний өдөр тутмын амьдралд хэвшил болсон зүйл бол бясалгал юм.
Хүн ямар ч бай сайхан сэтгэлд хариу үйлдэл үзүүлдэг юм шүү.
Би хатуу хүн биш, бас тийм ч ухаантай хүн биш. Амьдрал угаасаа хүнийг хатуу байхыг, ухаантай байхыг шаарддаг. Тийм учраас ухаан зарцуулах хэрэгтэй.

Буддын шашны үүднээс авч үзвэл сэтгэл хөдлөл бодит биш. Гэсэн атлаа жүжигчин хүний хувьд сэтгэл хөдлөлийг гаргах ёстой. Энэ бол тоглоомын дүрэм төдий болохоос бодит амьдрал биш.
Буддизм надад, миний амьдралд маш их нөлөөлсөн.
Манай ихэнх шашны байгууллагуудын ихэнх нь авлигад чамгүй идэгдсэн гэж боддог. Миний өсөж торнисон газарт Христийн шашин Христтэй бараг холбоогүй. Сүмийн эргэн тойронд бий болсон байгууллагуудтай илүү холбоотой байсан юм даг.
Хүн аз жаргалын төлөө хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Гагцхүү энэ л бидний тэмүүлэл юм.
Би сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй. Оюун ухаанаа бүрэн таниагүй.

Хүмүүс аз жаргал гэж чухам юу болохыг ойлгодоггүй.
Би ихэнх найз охидтойгоо сайн найзууд хэвээр үлдсэн.
Миний амжилтын нууц бол үсний лак.
Кинонд бодит зүйл гэж байдаггүй. Юу ч байхгүй. Кинонд ашиглаж буй гэрлийн бөөмс хүртэл бодитоор оршин тогтнодог гэдгийг батлах боломжгүй.

Хүн рационал сэтгэлгээгээ цэгцэлж чадвал тогтвортой байна.
Кинонд жүжиглэнэ гэдэг нь сонсох явдал. Сонсож чадах л юм бол тухайн зохиолын ертөнцөд амьдарч чадна.
Мэдээж хэрэг надаас илүү сайн ч, ямар ч замналгүй жүжигчид байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм.
Сайн жүжигчин ямар ч дүрд тоглож чаддаг байх ёстой.

Хүн хэзээ ч хүн бүртэй шударга харилцдаггүй юм. Тийм харилцаа байх боломжгүй.
Жүжигчин бүрд нэг дүр бий. Гагцхүү түүнийг хайж олох хэрэгтэй.
Би боломж гарах бүрдээ уйлдаг.
Би дотоод сэтгэлээрээ өмнөхөөсөө залуужсан. Бага, багаар үүнийгээ мэдэрч байна.

Хувь хүнийхээ хувьд хүлээн авсан цагт л тухайн дүр төлөвшинө.
Хүн бүрд жүжиглэх техник байдаг гэж би боддог. Тухайн техникээ ашиглаад ямар нэгэн зүйлд хүрсэн л байж таараа.
Би мөнгөтэй байхаас илүүтэй хайрлуулахыг илүүд үзнэ.
Би олон алдаа гаргасан. Амьдралын түлхүүр бол тэдгээрээс суралцах.

Би юу ч үгүй байхдаа Нью-Йоркт амьдарч байсан. Багахан мөнгөтэй болохдоо ч Ньй-Йоркт байж л байлаа. Ер нь байна аа, Нью-Йорк хот мөнгөтэй байгаагаас хамаараад эрс өөрчлөгддөг.
Энэ гараг дээр шийдэгдэшгүй мэт санагдах зарим асуудлууд бий. Гэхдээ бас гарц ч бий.

Сэтгэгдэл ( 0 )