Өнөөдөр 30 нас хүрч буй Зендеягийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Б.Сэцэн | Zindaa.mn
15 минутын өмнө

Өнөө цагийн алдартай жүжигчдийн нэг Зендея өнөөдөр 30 нас хүрч байна. Дөнгөж 30 хүрч байгаа ч түүний тоглосон кинонууд дэлхийн зах зээлээс 9.8 тэрбум ам.долларын ашиг олж “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналыг хоёр ч удаа хүртээд байна. Ердөө 26 нас хүрэхдээ “TIME” сэтгүүлээс зарладаг дэлхий хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорч байсан түүний амьдралдаа мөрдлөг болгодог эшлэлүүдийг хамтдаа сонирхоё.


“Үзэн ядалт, ялгаж гадуурхахаас илүүтэй урам зориг төгс, хайр дүүрэн байх ёстой”

“Амьдралд сайхан зүйл маш олон бий. Тийм байхад яагаад сөрөг зүйл дээр төвлөрөх ёстой гэж”

“Хувцас загвар бол үнэхээр гайхалтай. Өөрийгөө хэн болохыг илэрхийлэх нэг арга юм уу даа”

“Хүмүүс ухаалаг утас, нийгмийн сүлжээний хүчийг ойлгодогггүй”

“Аз жаргалтай болгодог зүйлийг олоод түүнийг хэрэгжүүлэх нь чухал”

“Хүн мэддэг зүйлийнхээ талаар хоолой чанга дуугарах ёстой. Харин ярьж байгаа зүйлээ мэдэхгүй бол таг дуугүй байх хэрэгтэй”

“Энэ хорвоо ертөнцөд муухай зүйл гэж байхгүй шүү дээ”

“Би заримдаа арзгар үстэй, жаахан сахилгагүй байдаг даа”

“Бага байхад манай сургуульд нэг хүүхдийг дээрэлхэж байв. Дараа нь гэртээ очоод энэ тухай аав, ээждээ хэлэхэд “тусалсан уу” гэж асуудаг юм. Би “үгүй” гэж хариулсан. Дараа нь тэд намайг баахан зэмлэсэн”

“Миний краш бол Моррис Честнат. Тэр бол гайхалтай хүн”

“Өсвөр насны хүүхэд байхад “Ханна Монтана” гэж дуу гардаг юм. Миний атаархал төрж хэзээ нэг өдөр заавал ийм дуу гаргаж, алдартай болно доо гэж бодсон”

“Хүүхдүүдээ амьдралын сорилтод бэлдэх хэрэгтэй. Бүх зүйлээс хамгаалаад байж болохгүй. Тэгэх л юм бол тэд амьдралд гараад сөхөрнө”

“Бага байхдаа бүжиглэх их дуртай байлаа. Би 8 настайдаа хип хоп хамтлагт бүжиглэдэг байлаа”

“Манай сургуулийнхан үсэнд маань дургүй байлаа. Удирдлагууд, хүүхдүүд гээд бүгд шүүмжилнэ. Нэг өдөр би үсээ шулуун болгоод очдог юм. Тэгэхэд намайг олон хүн магтаж билээ”

“Би хэн нэгний үлгэр дуурайлал байхыг хүсэхгүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй шүү дээ”

“Би Шекспирт үнэхээр дуртай. Бүх зохиолыг нь уншсан. Тэгэхэд найзууд намайг ойлгодоггүй байсан юм”

“Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дурладаг, хайрладаг хүмүүсийг би хүндэлдэг”

“Хэн ч юу ч хийж, бүтээж чадна. Тийм байхад өөрийгөө битгий гол”

“Би загварын долоо хоногийн тайзан дээр гарахыг мөрөөддөг”

“Хэн нэгэн надад ямар нэгэн ажил даалгасан л бол 120% хийхийг эрмэлздэг”

“Би хийсэн зүйлийнхээ хариуцлагыг өөрөө л үүрэх ёстой гэж боддог”

“Өөрийнхөө алсын хараа, итгэдэг зүйлдээ үнэнч байх хамгаас чухал”

“Эцэг эх, гэр бүлийнхэн маань намайг бага байхаас л өөрийгөө хайрлахын чухлыг сургасан”

“Зүрх сэтгэлдээ би үргэлж жаахан охин”

“Нэг удаа би үсээ хусуулах гэж байсан юм”

“Миний жинхэн супер баатрууд бол ээж, аав хоёр минь. Ээж минь баатар, аав минь үнэхээр хүчтэй”

“Өсвөр насаа дуустал би үнэхээр ичимхий байсан. Та боддоо би энэ салбарт 12 настайдаа орсон шүү дээ”

“Чиг хандлага, тэр бүү хэл загвар ч гэж байхгүй. Зүгээр л чиний мэдэрч байгаа зүйл л чухал”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top