Орчин цагийн хамгийн хөгжсөн улсуудын нэг Сингапурыг үндэслэгч Ли Куан Ю 103 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ. Тусгаар тогтносон Сингапур улсыг загасны жижиг тосгоноос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс олгож, Азийн дөрвөн барын нэг болгож чадсан түүний амьдралыг үзэх үзэл, дүрэм болгосон эшлэлүүдийг хүргэе.
“Аливаа эрх зүйн тогтолцооны гол шалгуур нь үзэл санаа, онолын концепц нь төгс байхад бус, харин нийгэмд бодитоор дэг журам, шударга ёсыг тогтоож чадаж байгаад оршдог”
“Намайг авсанд минь хийж байсан ч ямар нэг зүйл буруу байгааг мэдэрвэл би босоод л ирнэ”
“Бид бол прагматик хүмүүс. Ямар ч үзэл сурталд баригддаггүй. Энэ хэрэгжиж байна уу? Туршаад үзье, хэрэв бүтэмжтэй байвал сайн байна, цааш үргэлжлүүлье. Хэрэв бүтэхгүй бол хаяад, өөр зүйл туршаад үз. Бид ямар нэгэн үзэл сурталд баригддаггүй”
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөө чухал ч Сингапурын улс орны эрх ашиг болон бүрдсэн Засгийн газрын тэргүүн зорилгод захирагдах ёстой”

"Ардчиллыг дэвэргэн хэтрүүлэх нь сахилга бат алдагдаж, эмх замбараагүй байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь хөгжил дэвшилд харш юм”
“Би тухайн цаг үеийнхээ дайн тулаан, харийн эзлэн түрэмгийллийн шуурганд хүмүүжсэн хүн. Британид дөрвөн жил байхдаа тэднийг биширч байсан ч “Тэд үнэхээр биднээс илүү сайн гэж үү” гэж өөрөөсөө байнга асуудаг байлаа”
“Хамгийн бэрх нь хүмүүсийн дадлыг өөрчлөх явдал байв. Хаа таарсан газраа шүлсээ хаяж, хогоо шидэлдэг буурай орны иргэдийг өндөр хөгжилтэй орны соёлтой иргэд шиг төлөвшүүлэх нь гол сорилт байсан юм”
“Аль ч улс төрийн систем сайн уу, муу юу гэдгийг шалгах гол сорилт бол хүн амынхаа олонхын амьжиргааг дээшлүүлэх орчныг бий болгож чадаж байна уу гэдэгт л оршино”

“Би хүнийг адгууслаг гэж байнга бодсоор ирсэн. Күнзийн онолд хүнийг илүү сайн болгож болно гэж үздэг. Би л лав үүнд итгэдэггүй. Хүнийг дасгалжуулж, сахилгажуулж болохоос биш өөрчилж чадахгүй”
“Сингапурын залуу үеийнхэн намайг юу гэж бодох нь надад падгүй. Амьд байхад нь магтан дуулж байснаа үхсэнийх нь дараа гутаан доромжилдог хорвоогийн жамыг би хангалттай харсан”
"Намайг Ерөнхий сайдын албан тушаалаас буусныхаа дараа бүрмөсөн тэтгэвэртээ сууна гэж бодож байгаа хүмүүс тархи толгойгоо шалгуулсан нь дээр байх”
“Эрх чөлөө гэдэг бол тэмцэл, самуун ноёлсон газарт бус эмх журамтай төр цэцэглэсэн газарт л цогцолдог юм”

“Би улс төрийн хийрхлийг бус гагцхүү үнэн бөгөөд бодит байхыг хичээсээр ирсэн”
“Эцсийн дүндээ Сингапурын ард иргэдийн амьдрал дээрдсэн үү, дордсон уу? Энэ чинь л хамгийн чухал шалгуур юм”
“Хөдөө аж ахуйд суурилсан орнууд ядуу ч гэсэн өөрсдийгөө болгоод байж чаддаг. Идэх хоолтой учраас тэдэнд эдийн засгийн өсөлт чухал биш. Сингапур хэзээ ч хөдөө аж ахуйн орон байгаагүй юм”
“Ази-Номхон далайд хүчний тэнцвэр байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй”

“Дайнаас сурах мөнхийн сургамж бол дайн өөрөө сүйрэл, аюул юм. Хэн ч ялсан бай асар олон хүний амь нас, эд хөрөнгө үрэгдэж, хүн төрөлхтний соёл иргэншлийг хойш нь татдаг”
“Би сэтгэлээ хэрхэн өргөдөг вэ гэж үү? “Амьдрал чинь өөрөө ийм л шүү дээ” гэж боддог”
“Надтай хамт саруул ухаан, цэгц оюунтай хүмүүс хамтарч байсан юм шүү”
“Аливаа онол түүхчид, эсвэл докторантуруудад л хэрэгтэй юм байгаа биз. Би л лав онол хөөдөггүй”

Сэтгэгдэл ( 0 )