Хүн төрөлхтний уран зохиолын сод төлөөлөл, Оросын суут зохиолч Лев Толстой 198 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ. Шашны сэтгэгч гэдгээрээ алдартай түүний хүчирхийллийг тэвчин, энхийн замаар эсэргүүцэх үзэл санаа 20-р нийгэм болоод оюун санааны гол зүтгэлтнүүд болох Людвиг Витгенштейн, Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарт гүн нөлөө үзүүлсэн юм. Дэлхийн уран зохиолын сод төлөөлөл Лев Толстойн амьдралыг үзэх үзэл, амьдралын мөрдлөг болсон эшлэлүүдтэй танилцацгаая.
“Амьд явахын цор ганц утга учир бол хүн төрөлхтөнд дэм болох явдал”
“Аливааг ялан дийлэх хамгийн хүчтэй хоёр зэвсэг бол тэвчээр, цаг хугацаа билээ”
“Бүгд ертөнцийг өөрчлөхийг боддог атлаа өөрийгөө өөрчлөхийг хэн ч боддоггүй”
“Хөгжим бол сэтгэлийн эгшгийг товчоор илэрхийлэх урлаг юм”

“Үзэсгэлэнтэй харагдах юм бүхэн сайн сайхан байдаггүй юм”
“Аугаа зүйлсийн алдарт энгийн бөгөөд гагцхүү үнэн чанар оршдог”
“Омог бардам хүн өөрийгөө төгс гэж сэтгэдэг. Хамаг гол аюул нь чухам энэ юм. Бардам зан л суралцахуйн дадалд саад болдог”
“Амьдралаа өөрчилнө гэдэг шинэ амьдралыг эрээд л явахын нэр биш, харин мөс чанарын дагуу амьдрахаас өөр аргагүй болсон тэр үеэс л эхэлдэг”

“Үнэн гэдэг яг алт шиг. Алтыг угааж, шигших тусам өнгө ордог шиг үнэн цагийн саалтанд тодордог юм”
“Төр засаг гэдэг бол бүх хүмүүсийн эсрэг хүч хэрэглэн дарангуйлдаг бүлэг хүмүүсийн нэгдэл юм”
“Урлаг гэдэг бол дан ганц авьяас, чадвараар хийдэг эд биш. Тухайн уран бүтээлчийн туулж, мэдэрсэн мэдрэмж юм”
“Дайн бол бузар булай, шударга бус зүйл. Дайнд оролцсон хэн бүхэн мөс чанараа боон дарахаас өөр аргагүйд хүрдэг”

“Хайраар цалгидаг учраас л хорвоогийн хамаг зүйлийг ойлгож, ухаардаг билээ”
“Хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч дайн ард иргэдийн чинхүү хүсэл зорилгын төлөө байдаггүй. Гагцхүү төр засгийн амин ашиг хонжоогоор л дэгддэг жамтай. Аливаа дайн ялалтаар төгссөн ч ард түмний хувьд зовлон зүдгүүр байдаг юм”
“Амьдрал эгдэг эгэл жирийн өөрчлөлтийн дунд оршдог”
“Төр засаг томорч, тэлэхийг хэзээ ч дэмжиж болохгүй. Харин ч төрийг аажимдаа хумигдаж, эрх мэдэл нь сулраасай гэж хүсэх ёстой”
.jpg)
“Хүмүүс хувиа хичээснээр бус, бусдын сэтгэл дэх тэднийг гэх хайрын хүчээр амьдарч байдаг”
“Зовлон зүдгүүр, үхлийн айдсаар сүрдүүлэн байж бусдыг дургүй зүйлийг нь хийлгэхийг л хүчирхийлэл гэнэ”
“Хүн бүрийн бодол өөр байдаг шиг зүрх сэтгэл бүрийн хайрлан дурлах нь бас өөр байдаг”
“Итгэл бол амьдралын утга учир. Гагцхүү үүний ачаар хүн тэмүүлэл дүүрэн амьдарсаар байдаг. Энэ бол биднийг амь, амьсгаатай байлгадаг гол хүчин зүйл билээ”

“Би хэн юм бэ, яах гэж оршин тогтнож байгаа вэ гэдгээ ухаарахгүйгээр амьдарна гэдэг утгагүй зүйл”
“Төр хэдий чинээ том байна эх оронч үзэл төдий чинээ төөрөгдөж, харгислалаар дүүрнэ. Чухамдаа ийм төр асах их зовлон зүдгүүр дээр тогтдог юм”
“Түүхчид гэдэг хэнч асуугаагүй байхад хариулсаар л зогсдог дүлий хүмүүстэй адил”
“Хууль зөвхөн зарим нэг тодорхой үйлдлийг л шийтгэдэг. Мөн чанарыг нь шийтгэдэггүй”

Сэтгэгдэл ( 0 )