Жонни Депп, Амбер Херд нар амьдарч байсан пентхаус 1.76 сая ам.доллараар ҮНЭЛЭГДЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

 

Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал дуусаад хэдхэн хонож байна. Тэдний гэрлэлтийнхээ ихэнх цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн Лос Анжелес дахь пентхаус зарагдах болсныг сэтгүүлчид олж мэдсэн бөгөөд уг пэнтхаус 1.76 сая ам.доллараар үнэлэгджээ. 

Уг байшин Жонни Деппийн Лос Анжелест эзэмшдэг таван пэнтхаусын нэг аж. Амбер Хердээс салсны дараа уг пэнтхаусуудаа нийлүүлэн 12.87 сая ам.доллараар худалдсан бөгөөд пэнтхаусууд тус тусдаа эзэнтэй болсон байна. 

1.76 сая ам.доллараар худалдаалагдахаар болсон пэнтхаус 2017 онд 1.42 ам.долларын үнэ хүрч байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top