Кара Делевиний найзууд эмчилгээнд хамрагдахыг ХИЧЭЭНГҮЙЛЭН хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22


Супермодель Кара Делевиний найзууд түүнийг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр найзууд нь түүний сэтгэцийн эрүүл мэнд болон мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой асуудалд нь ихээр санаа зовниж байгаа гэлээ. 

 

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр жүжигчин Марго Робби Лос Анжелес дахь Кара Делевиний гэрээс гарч явахдаа уйлж буй нь папарацичдын дуранд өртсөн. Энэ нь байдал хэр хүнд байгааг илтгэж байна хэмээн олон нийт дүгнэжээ.
 

 

Кара өнгөрсөн долоо хоногт оролцох ёстой байсан арга хэмжээндээ эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй. Түүний найзууд нэгдэн Карад хэрэгтэй байж болох тусламжийн тухай ярилцаж байгаа гэх мэдээллийг нэгэн эх сурвалж өгчээ. 

 

 

Загвар өмсөгч Карагийн хувьд "псориаз" хэмээх нэг төрлийн арьсны өвчинтэй олон жилийн турш тэмцэж буй. Бүрмөсөн эдгэдэггүй энэхүү өвчний тухай тэрээр "Би псориаз туссаны дараа загвар өмсөхөө больсон. Хүмүүс үүнийг хараад тийм ч таатай ханддаггүй. Тэд бээлий өмсөж, надад хүрэхийг хүсэхгүй байх зэрэг хандлага гаргадаг" хэмээн ярьж байсан удаатай. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top