Оросын агуу зохиолч Лев Толстой 1828 оны есдүгээр сарын 9-нд төржээ. Ингээд түүний эшлэлээс толилуулъя.
-Ард түмэн боловсролгүй харанхуй байхад Засгийн газар хүчтэй байдаг. Засгийн газар үүнийг мэддэг болохоор ард түмнээ соён гэгээрүүлэх ажил хэзээ ч хийдэггүй.
-Бүгд хүн төрөлхтнийг өөрчлөхийг хүсэх юм. Гэхдээ хэн нь ч яагаад өөрийгөө өөрчлөх гэж боддоггүй юм бэ?
-Хүлээж чаддаг хүнд юм болгон ирдэг.
-Хүчирхэг хүмүүс үргэлж энгийн байдаг.
-Айл болгон үүднийхээ өмнөх талбайг цэвэрлэчих. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно.
-Хайр дурлалгүй амьдрахад амар. Гэхдээ утгагүй.
-Би хайртай дуртай юм болгоноо авч чадаагүй. Гэхдээ би өөртөө байгаа бүх юмандаа хайртай.
-Зовж байгаа хүмүүсийн ачаар дэлхий ертөнц урагшлан хөгждөг.
-Их юм мэддэг байх нь чухал биш. Хэрэгтэй зүйл мэдэж байх нь чухал.
-Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв таны жаргал дууссан бол юунд алдсанаа бод.
-Бүгд төлөвлөгөө гаргадаг ч хэн нь ч үдэш болтол амьд байх эсэхээ мэддэггүй.
-Юу ч хийхгүй байх нь аз жаргал гэдэг бодол хамгийн хачирхалтай төөрөгдлийн нэг юм.
-Өндөр мод нарийхан үндсээс эхтэй. 9 давхар байшин ганц тоосгоноос эхэлдэг. 1000 км аялал нэг алхаанаас эхлэнэ. Тиймээс бодол санаагаа хянаж байгаарай. Учир нь таны үйлдэл бодол санаанаас чинь эхлэдэг юм шүү.
-Гэртээ аз жаргалтай хүнийг аз жаргалтай хүн гэдэг.
-Хүмүүсийн мөнхийн алдаа бол хүслээ биелэхийг аз жаргал гэж үздэг явдал юм.
-Хэрэв чамайг хууран мэхлэсэн бол энэ нь гарыг чинь хугалсантай л ижил. Дараа нь уучилж болох ч хэзээ ч тэвэрч чадахгүй.
-Уур хилэнгээр эхэлсэн зүйл ичгүүрээр төгсдөг.
-Хэрэв хэн нэгний хувьд та муу хүн болсон бол та түүнд хэт их сайн зүйл хийжээ гэсэн үг.
-Яахаа мэдэхгүй эргэлзэж суухын оронд хурдан шуурхай нэг алхам хий. Буруу ч байсан хамаагүй.
-Ухаантай хүн бүхнийг өөрөөсөө нэхдэг. Харин мунхгууд бүгдийг бусдаас шаарддаг.
-Эшлэл бол Гүн ухааныг тайлбарлан илэрхийлэх шилдэг арга юм.
-Таныг явахыг хэн ч анзаараагүй бол та явсан нь зөв байжээ гэсэн үг юм.
-Таныг магтаж, бусдыг муулдаг хүний үгийг бүү сонс.
-Инээд баяртай айлд аз жаргал өөрөө ирдэг.
-Эрх мэдэл хүнийг эвддэггүй. Эрх мэдлээ алдах айдас нь хүнийг эвддэг.
-Бусдаас өөрийгөө илүү гэж үздэг сагсуу хүмүүст би дургүй. Тэдэнд нэг рубль өгөөд өөрийнхөө үнийг мэдчихээд хариултыг нь өгөөрэй гэж хэлмээр санагддаг.
-Аз жаргалын утга учир нь хүссэн юмаа хийхэд биш хийж байгаа зүйлээ үргэлж хүсч байхад оршино.
-Бүхнийг ойлгодог хүн бүгдийг уучилдаг.
-Хулчгар найз дайснаас аюултай. Учир нь дайснаасаа болгоомжилдог бол найздаа найддаг.
-Дайныг устгахын тулд эх оронч үзлийг устгах хэрэгтэй.
-Хүнд туслахдаа нууцаар чимээгүй тусла. Тэгсэн цагт чи сайн зүйл бүтээхийн баяр баясгаланг ойлгоно.
-Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байх тусмаа ухаантай байх хэрэгтэй. Учир нь ухаантай байж л гоо сайхныхаа авчрах гай зовлонгоос зайлж чадна.
-Мэддэг зүйлээ л ярь, мэдэхгүй бол чимээгүй суу. Мэдэхгүй байх нь ичгүүр биш харин мэддэг царайлах нь ичгүүр юм.
-Хэлэх юмгүй хүн хамгийн их ярьдаг.
-Хэлэх юмаа хэлээгүйдээ нэг удаа харамсдаг бол хэрэггүй юм хэлсэндээ 100 удаа харамсдаг.
-Мэдлэг бол зэвсэг болохоос зорилго биш.
Сэтгэгдэл ( 4 )
хүндэт номын хорхойт элитийн хэсгийхэн та бүхэн хайрыг хүснэ номыг багшийн дээдийн интерном мир ном метромаллын альфа номоос худалдан авч уншина уу хямд чанартай ном
Орчуулга сайн болж, баярлалаа!
Нүд тайллаа. Гэхдээ ”Бүхнийг ойлговол бүгдийг уучилна” гэдэг чинь бритончуудын зүйр үг юм шүү.
үнэхээр агуу хүн дээ оросын их хүмүүс нь 19р зуунд л байсан юм биш үү