Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарт халдвараас сэргийлэх, хүүхдийн өвчлөлийн цогц менежмент сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар дамжуулан эмч нарт хүүхдийн байгууллагуудын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх дэглэмийн бэлэн байдлыг хангах, олон нийтийн хүүхдийн өвчлөлийн цогц менежментэд тулгуурлан хүүхдийг эрэмбэлэн ангилж, хариу арга хэмжээ авах, хүүхдийн хооллолтын шим тэжээлийн бодисын зөвлөмж, хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг олгож, чадавхжуулах, бэлэн байдлыг хангах зорилготой юм.
Сургалтад Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нар, хамрагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )