Дархан-Уул аймгийн ИТХ-аас баталсан хөтөлбөр, төсвийн хүрээнд тусгай зориулалтын 56 хүүхдийн суудалтай, дөрвөн шинэ автобусыг хүлээн авч "Дархан Элит" ХК-нд хүлээлгэн өгчээ. Тус автобуснууд нь техникийн үзлэг, дугаараа авсаны дараа ирэх долоо хоногоос үйлчилгээнд гарах ажээ.
Шинэ автобуснууд Ширээ нуруу, Хабитат, Шинэ-Хуучин Дархан гэсэн нэмэлт маршрутуудаар үйлчлэх бөгөөд батлагдсан маршрутын дагуу зөвхөн ЕБС-ийн сурагчид үнэ төлбөргүй зорчих юм.
Сэтгэгдэл ( 0 )