Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцаж, ахлах ангийн сурагчдын санал бодлыг сонсон, цаг үеийн ажлын талаар сургуулийн удирдлага, багш, суралцагчид, ажилчдын төлөөлөлтэй санал солилцон, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Аймгийн Засаг даргын зүгээс ахлах ангийн сургалтанд цахим хичээлийн платформыг авч ашиглах талаар саналаа хэлж, Багшийн ээлжит хичээлийн чанар үр дүнг сайжруулахад багш, сургалтын менежер, сургуулийн удирдлага онцгой анхаарах, БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар сургуулиудад олгогдсон хөгжмийн зэмсэгүүдийн ашиглалтыг сайжруулах, хөгжмийн багшийн сургалтыг зохион байгуулах, нэг ангид суралцаж байгаа сурагчдын тоог улсаас баталсан хязгаарт багтааж ажиллах, сургуулийн захиргааны зүгээс суралцагч эцэг эхчүүдийн санал бодлыг тогтмол хугацаанд сонсон, шийдвэрлэж болох асуудлыг байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтөнд оруулж ажиллах үүрэг, чиглэлийг сургуулийн удирдлага болон БШУГ-т өглөө.
Багш сурагчдын зүгээс аймгийн Засаг даргад сургуулийн орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгааг илэрхийлээд цаашид багш нарыг зөөврийн комьпютерээр хангах, ахлах ангийн сурагчдын дунд сагс, волейболын тэмцээн зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )