Цаг агаарын урьдчилсан мэдээ болон холбогдох судалгаагаар энэ жил эрт хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өчигдөр /2022.09.21/ "Ховд дулааны станц" ТӨХК-д ажиллажээ. Тус станц нь 2022-2023 оны халаалтын жилд хэрэглэгчийн тоо өмнөх жилээс 439 өрх, үйлчилгээний дөрвөн төв, төсөвт гурван байгууллагаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвлийн ид хүйтэнд доголдож болзошгүй байдалд хүрээд байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор , Станцаас гарч буй утаа, тортог шүүх фильтрийг тохируулж, айл өрхийн болон агаар орчны бохирдлыг багасгах хугацаатай үүргийг өгсөн байна.
"Ховд дулааны станц" ТӨХК энэ өвөл 27 мянган тн нүүрс зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор 800 тн нүүрс буюу 16 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Тиймээс энэ сардаа багтан хуваарийн дагуу нүүрсээ татан авч нөөцөө нэмэгдүүлэхийг удирдлагуудад анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )