26 настай эрэгтэйг шатаасан гэх таван иргэнийг ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРААС баривчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

Энэ сарын 16-ны өдөр сошиалаар танилцсан 26 настай эрэгтэйгээ нийтийн байранд дуудан авчирж, 15-25 насны найзуудтайгаа хамтран бүлэглэн дээрэмдэж, шатамхай бодис ашиглан шатаасан хэрэгтнүүдийг цагдаагийн албан хаагчид баривчилжээ.

Тус этгээдүүдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх шөнийн цэнгээний газраас баривчилсан бөгөөд хэргийг 16 настай Р гэгч нь 15 настай, эрэгтэй Э, 17 настай, эмэгтэй У, 21 настай, эрэгтэй Т, 25 настай, эрэгтэй Э нарын хамт үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Мэдүүлгээс харахад, хэрэгтнүүд хохирогч 26 настай эрэгтэйгийн бугуйн цаг, гар утас зэргийг нь дээрэмдэн танхайрч, улмаар банкны картны нууц дугаарыг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн, дээрээс нь шатамхай шингэн цацаж, гал тавин шатаагаад, хэргийн газраас зугтжээ.

Хэрэгтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. Цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлснээр Т-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр Э, Э нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорихоор болсон аж.

Харин Р болон У нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч Р, У нарт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Монголчууд ийм л болоод байгаа бүгд адилхан новшнууд байж нэг их сургааль айлдаж цэцрхээд та нар яах вэ дээ. Муу сайн албингууд. Мөнгөний төлөө та нар төрсөн эхээ ч худалдана. Алж ч мэдэх ийм л хүмүүс болсон гэдгээ ухаарахгүй малнууд.

1  |  0
Tuya(202.126.90.114) 2025 оны 03 сарын 13

Тэр 26 наст ч гэсэндээ, горьдчихсон гар, дуудахад нь шууд гүйж очоол

2  |  3
Tl(66.181.176.95) 2025 оны 03 сарын 13

Har bagaasaa zamaa aldsan archaagui baliar hun hognuud

2  |  0
Zochin(64.119.20.155) 2025 оны 03 сарын 13

2 banzaliig n horiochee. Baliar novshnuud ve

4  |  0
MBE(59.153.84.162) 2025 оны 03 сарын 13

Эднийг шоронд суулгаад яадгийн. Бидний татвар төлсөн мөнгөөр эднийг хэдэн жил тэжээнэ. Тэгж байгаад хэдэн жилийн дараа өршөөлөөр суллагдаад л гараад ирнэ. Харин өөрсдийг нь шатааж энэ мэт новшнуудаас нийгмээ цэвэрлэх хэрэгтэй.

10  |  0
Mmmm(202.179.24.212) 2025 оны 03 сарын 13

Muu nohoin golognoos doloon dor lalriin olon golognvvd etseg ehgvi pizda nar

4  |  0
Зочин(124.158.90.26) 2025 оны 03 сарын 13

Араатнууд торонд байх ёстой.

6  |  0
Ээ(66.181.161.83) 2025 оны 03 сарын 13

Эд нар ингээд гэмт хэрэгтнүүдийг сулласан

4  |  0
зочин(103.57.94.214) 2025 оны 03 сарын 13

насанд хүрээгүй гээд хорихгүй байгаа юм уу наад хүүхдүүд чинь араатан шиг авирласан байхад бүгдийг нь хорих хэрэгтэй биз дээ

9  |  0
Top