Алла Пугачева Украины дайныг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

ОХУ-ын Хууль зүйн яамнаас Украинд хийж байгаа тусгай ажиллагааг эсэргүүцсэн хэргээр Максим Галкинийг энэ сарын 16-нд гадаадын тагнуулын жагсаалтад оруулсан билээ.   

Үүний дараа алдарт дуучин Алла Пугачева инстаграм хуудсандаа өөрийг нь ч гэсэн гадаадын тагнуул гэж үзэхийг Хууль зүйн яамнаас хүссэн пост оруулсан нь шуугиан тариад байна.

Алла Пугачева “Намайг ч гэсэн хайрт эх орныхоо эсрэг ажилладаг гадаадын тагнуул гэж бүртгэхийг хүсэж байна. Яагаад гэвэл би шударга, журамтай, хэзээ ч худалдагдахгүй, Орос орны жинхэнэ эх оронч эр нөхөртэйгөө үзэл санаа нэг байна. Миний нөхөр эх орондоо хөгжил дэвшил, энх тайван, үг хэлэх эрх чөлөөг хүсэж, хий хоосон зорилгын төлөө эр цэргүүдийн амь нас үрэгдэх явдлыг зогсоохыг л хүсэж байна. Энэ бүтэхгүй зорилго манай орныг дэлхийд ад үзэгдэн, иргэдийнх нь амьдрал доройтоход хүргэж байна” гэж бичсэн юм.  

Үүнээс хэд хоногийн дараа Москва хотын Цагдаагийн газарт нэгэн эмэгтэй Аллаг ОХУ-ын армийг доромжилсон эсэхийг шалгах хүсэлт гаргасан байна. Өргөдөлд “Алла Пугачева гадаадын тагнуул биш байж болох ч хэл амаараа Оросын ялгуусан армийг доромжиллоо” гэж шүүмжилсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top