ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд Оросын иргэншил олгожээ.
Сноуден нь 2013 онд Их Британи, АНУ-ын тусгай албад иргэдийг тагнан мөрддөг арга, өөр хоорондоо иргэдийнхээ хувийн мэдээллийг солилцдог тухай мэдээллийг ил болгож байсан билээ. Тэрбээр мөн дээрх хоёр улсын тусгай албад гаднын улс орнуудын төрийн тэргүүн нарын яриа, хэлэлцээг хууль бусаар чагнан, тагнадаг байсан тухай мэдэгдэж байсан юм.
2014 онд Эдвард Сноуден ОХУ-д оршин суух зөвшөөрөл авч, улмаар Оросын нутаг дэвсгэрт хугацаагүй амьдрах эрх олж авсан билээ. Сноудены эхнэр мөн Оросын иргэншил авах өргөдлөө удахгүй өгнө гэж түүний өмгөөлөгч Анатолий Кучерена мэдэгджээ. Орост төрсөн Сноудены охин Оросын иргэншилтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )