Маск жиргээчдээс Ассанж, Сноуден нарын хувь заяаг асууж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

“Twitter” компанийн шинэ эзэн Илон Маск жиргээчдэд хандан “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуденд өршөөл үзүүлэх ёстой эсэх талаар санал асуулга явуулж эхэлжээ.

“Би өөрийн үзэл бодлоо илэрхийлээгүй. Ассанж, Сноуден нарыг өршөөх ёстой эсэх талаар санал асуулга явуулах амлалт өгсөн” гэж Маск жиргэжээ.

Австралийн иргэн Жулиан Ассанжийн эсрэг нууц мэдээлэл задруулсан гэх АНУ-ын түүхэн дэх томоохон хэрэг үүсгээд байгаа билээ. Түүнд нийт 175 жилийн хорих ял тулгаж магадгүй. Сүүлийн гурван жил Жулиан Ассанж Лондонгийн чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байна. The New York Times, The Guardian, The Times, Le Monde болон El País зэрэг өрнөдийн томоохон хэвлэлүүд АНУ-ын засгийн газарт хандан Ассанжийг цагаатгахыг уриалаад байгаа юм.

Эвдард Сноуден 2013 онд АНУ-ын тусгай албад хууль бусаар гаднын удирдлагуудын яриа хэлэлцээг чагнадаг зэрэг мөрдөх аргынх нь талаар олон нийтэд ил болгосон. 2014 онд тэрбээр ОХУ-д орогнох эрх авсан ба энэ оны арванхоёрдугаар сарын 2-нд ОХУ-ын паспорт авч, тангараг өргөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top