Эдвард Сноуден аав болно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Америкийн тагнуулын албад иргэдээ хууль бусаар тагнаж чагнадагийг дэлхийд илчилж, үүнээсээ болоод 30 хүртэлх жилээр хоригдож магадгүй болсон билээ. Тэрбээр эх орноосоо дайжин ОХУ-д амьдарч байгаа юм.

37 настай Эдвард Сноуден анхны хүүхдээ хүлээж байгаа талаар эхнэр Линдсей Милс нь мэдээлжээ. Сноуден Twitter-тээ эхнэртээ зориулан “Чи надад аз жаргалтай төгсгөлд итгэхэд тусалсан. Чамдаа хайртай” хэмээн бичсэн байна.

Эдвард, Линдсей нар хамтдаа 15 жил болж байгаа юм. Бүсгүй Сноудены араас Орост очиж, гурван жилийн өмнө тэд хуримаа хийсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Усан нүдэт(192.82.73.100) 2020 оны 10 сарын 31

Энэ тэнэгийг хэрвээ Орос хүн байсан бол Путин ах аль дээр хордуулаад алцан байх байсан юм. Америкууд тулдаа л урвагчаа хордуулж алах уламжлалгүй болхоор амьд яваад байгаан

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 31

zovhon irgedee todiigui delhiin uls orniig bygdiig ni chagnadagiig ilchilsen mundag hyn

1  |  1
Top