Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдсан “DZ OPEN-2022” жюүжицүгийн тэмцээний медалийг хонины ноосоор хийжээ. Энэхүү медалийг Өмнөговь аймагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй залуус урласан аж.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг орон нутгийн чанартай тус тэмцээнийг цаашид олон улсын тэмцээн болгох зорилготой байгаа бөгөөд энэ жилийн хувьд 300 гаруй тамирчин оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )