АНУ-ын жүжигчин Том Круз найруулагч Дуг Лимантай хамтран задгай сансарт анхны кино бүтээхээр болсон тухай “The New York Post” сонин мэдээлжээ.
Жүжигчин Олон улсын сансрын станц руу ниснэ. “Universal Filmed Entertainment Group” кино компанийн төлөөлөгч Донна Лэнглигийн ярьснаар, киноны ихэнх хэсгийг дэлхий дээр авах гэнэ. Хожим нь гол дүрийн жүжигчин сансарт ниснэ. Том Круз Олон улсын сансрын станцаас задгай сансарт гарах анхны энгийн иргэн болно гэж Лэндли онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )