КИНО НААДАМ: "Үзэхийн хязгаар" хэсэг "ХАНЬ" киногоор эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

14  дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам үргэлжилж байна. Өнөөдөр кино наадмын гурав дахь өдөр. (2022.10.19)

Эл өдөр "Үзэхийн хязгаар" хэсэгт "Хань", "Есдүгээр сарын цас", "Хурмастын хөвгүүн" кинонууд гарна. Эдгээр киноны талаар товч мэдээллийг хүргэе.


1.ХАНЬ (15:30 цагаас)

Найруулагч: Б.Сумхүү

Үргэлжлэх хугацаа: 97 минут

Товч агуулга: Хүний хань болж, ертөнцөд эх хүн байхын учир утгыг бөх Төмөрийн эхнэр Нарангийн амьдралаар үзүүлж, хуучин шинэ үзэл бодлын зөрчил дунд нандин хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал хэрхэн төлөвшиж буйг харуулсан бүтээл 

 

2.ЕСДҮГЭЭР САРЫН ЦАС (18:00 цагаас)

Найруулагч: П.Лхагвадулам

Хүртсэн шагнал: 2022 оны Венецийн ОУКН-ын “Шилдэг богино кино” шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro short cuts - Шилдэг богино кино" шагнал

Үргэлжлэх хугацаа: 20 минут

Товч агуулга: Давка Улаанбаатарын социализмын үеийн угсармал хороололд амьдардаг өсвөр насны хөвгүүн. Тэрбээр ангийн найз Анукатай манга ном, бэлгийн амьдрал, бас бус зүйлсийн талаар ярилцах нь элбэг. Давка эгчмэд эмэгтэйтэй учирсан цагаас дотно харилцааны талаарх бодол нь өөрчлөгдөж эхэлнэ.

 

 

3.ХУРМАСТЫН ХӨВГҮҮН (21:30 цагаас)

Найруулагч: Тарик Салех

Хүртсэн шагнал: 2022 оны Каннын ОУКН-ын “Шилдэг кино зохиол” шагнал

Үргэлжлэх хугацаа: 125 минут

Товч агуулга: Загасчны хүү Адам Исламын шашны суннит урсгалын эрх мэдэл, хүчний төв болох Аль-Азхарын их сургуульд тэтгэлгээр суралцах санал хүлээн авна. Түүнийг Каир хотод ирсний дараахан тус их сургуулийн шашны удирдагч Их Итат гэнэт нас барж, Адам удалгүй Египетийн шашны болон улс төрийн элитүүдийн хоорондох эрх мэдлийн ширүүн тэмцэл дунд хүний гар хөл болж хувирна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top