Видео: 110 саяын үнэтэй Клод Манегийн зургийг сүйтгэх гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Байгаль орчныг хамгаалах Letzte Generation (Сүүлчийн үе) хөдөлгөөний идэвхтнүүд Германы Потсдамт байх Барберини музейд байсан Клод Манегийн Les Meules (Бухал өвс) уран зураг луу төмсний нухаш цацаж, эсэргүүцэл илэрхийллээ. Энэхүү зургийг 110 сая ам.долларын үнэтэй гэж судлаачид үзсэн байдаг.

Идэвхтнүүд зургийг “сүйтгээд” ханад гараа цавуугаар наагаад “Хүмүүс өлсөж байна, хүмүүс үхэж байна. Хүн төрөлхтөнд цаг уурын сүйрэл тулгараад байхад та нар төмсний нухашнаас айх юм. Хүмүүс өлсөж үхэхгүйн төлөө тэмцэж байхад энэ уран зургууд ямар ч үнэ цэнгүй” гэж хашгарч байлаа.

Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон дөрвөн хүнийг баривчилжээ.

Энэ сарын 14-нд Лондон хотын музейд Ван Гогийн “Наран цэцэг” зураг бас халдлагад өртсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top