Энэ сарын 26-нд Лос-Анжелест “Tiffany & Co” брэндийн шинэ загвар “Lock”-д зориулсан үдэшлэг боллоо. Алдарт “Sunset Tower” зочид буудалд болсон тус үдэшлэгт Зои Кравиц, Ким Кардашьян, Галь Гадот, Алекса Деми, Крис Женнер, Кайя Гербер тэргүүтэй олон алдартан ирсэн ч гангарааны хамгийн зоригтой шийдэлтэй нь 25 настай модель Хейли Бибер байлаа.
Хейли “Saint Laurent” даашинз өмссөн ч дотуур хувцас нь нэвт харагдаж байлаа.
Тэрээр Tiffany & Co брэндийн алмаз эрдэнийн чимэглэлтэй бөгж, бугуйвч, зүүлттэй морилон саатсан нь олны анхаарлыг татсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
goy bnshde
Inegj huvtsasladag l bson shdee