С.Тэмүүлэн "Азийн шилдэг, дэлхийн шилдэг мистер хүү"-ээр шалгарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 29

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй дэлхийн томоохон хэмжээний “Little Miss & Mister Universe - 2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Саранболдын Тэмүүлэн "Шилдэг мистер хүү"-ээр шалгарчээ.

Өнгөрсөн шөнө явагдсан тэмцээний шалгаруулалтаар С.Тэмүүлэн хүү "Азийн шилдэг, дэлхийн шилдэг гэх" хос шагналыг хүртсэн байна.

 

16 дахь жилээ зохион байгуулагдаж буй Олон Улсын Хүүхдийн Урлаг, загварын Их наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 4-17 насны хүүхдүүд өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас "Охидын мисс" төвийн зургаан хүүхэд оролцсон юм. Тэднийг топ модель Г.Уранцэцэг бэлтгэжээ. 

Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд маргааш албан ёсоор өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top