Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Чигэстэй гол дагуух 3,5 км газрыг цэрэрлэжээ. Энэ удаад голын ай сав дагуу цэвэрлээд зогсохгүй гол доторх хогийг татан гаргасан байна.
Цэвэрлэгээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Улиастай сумын хот тохижолт үйлчилгээний албаны хамт олон оролцжээ.
Аймгийн онцгой байдлын газраас гол, усаа хайрлан хамгаалж голын эрэг дагуу ил задгай хог хаяхгүй байхыг уриалсан байна.
Дашрамд өгүүлэхэд, БОАЖ-ын сайдын тушаалаар Чигэстэй гол дагуух 51 нүхэн жорлонг буулгах ажил ид өрнөж байгаа бөгөөд одоогоор 24 нүхэн жорлонг буулгаж, булаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )