Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 367 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 976 гомдол, хүсэлтийг хянан шалгажээ.
Үүнээс 273-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 703 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 9 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 354 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 10 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )