БНХАУ-ын Ардын дээд прокуророос нүүрсний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо. 

БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, гадаад харилцааны орлогч дарга Жан Шиао Хан, Жан Лун нартай ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын Ерөнхий прокурорын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал болон зарим эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг тухайлан авч хэлэлцсэн байна.

Тодруулбал, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлүүлэх талаар санал солилцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туслаач(203.23.49.49) 2023 оны 10 сарын 02

Мобикомын луйвар хийж байгааг шалгаж Монголын хэдэн зуун мянган иргэдийг хулхидан илүү төлбөр нэхэж өр үүсгээд хуйвалдааны журмаар банкны өрийн хар дансанд бүртгэж албаар төлүүлэх арга хэмжээ авдаг луйварыг зогсоогоочээ.

0  |  0
Top