Монгол Улсад Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид болох прокурорын байгууллагын үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт прокурор, ажилтан та бүхэнд баярын мэнд хүргэе.
Прокурор хэмээх эрхэм албыг нэр төртэй хашиж буй залуусаа төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Өнөбатыг онцлон сурвалжиллаа. Б.Өнөбат прокурорын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2 жил гаруйн өмнө прокуророор томилогджээ.
-Сургуулиа төгссөн шинэхэн эрхзүйч хэрхэн ажлын талбарт гарсан бэ? Прокурор болох хүсэлдээ хөтлөгдөөд шууд прокурорын байгууллагыг сонгосон уу?
-Би “Шихихутуг” их сургуулийг 2018 онд төгссөн. Төгсөх жилдээ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт дадлага хийж, прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, онцлогийн талаар мэдэж авч байсан. Тухайн үед дадлага удирдсан хяналтын прокуророос прокурорын чиг үүргийн онцлогийн талаар их зүйлийг сурч мэдсэн. Хүүхэд байхад прокурор болохыг хүсэж байсан бол дадлага хийх үедээ энэ хүслээ биелүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн.
Би бага наснаасаа л аливаа зүйлсийг сонирхдог, таньж мэдэхийг хүсдэг, цааш лавшруулан судлах сонирхолтой, маш сониуч хүүхэд байсан. Хүүхэд байхад тохиолдсон үйл явдал маань ч прокурор болоход нөлөөлсөн. Нэг орой хичээлээ тараад найзуудын хамт гэрийн зүг явж байхад зам дээр хүн машинд дайруулчихсан, осол гаргасан жолооч нь зугтсан байсан. Хэргийн газар дээр цэнхэр дүрэмт хувцастай эгч бусад хүмүүсээ удирдан чиглүүлж байгааг хараад ямар учиртай хүн болохыг мэдэхийг хүсэж байлаа. Харин сүүлд нь прокурор хүн байсныг мэдсэн л дээ. Тэгээд прокурор гэж ямар алба байдаг вэ гэдгийг судалснаар өнөөдрийн ажил мэргэжлийнхээ баримжааг олж авсан байдаг.
Тэгэхээр багын хүсэл мөрөөдөл, сониуч зан намайг прокурорын байгууллага руу хөтөлсөн. Баянгол дүүргийн прокурорын газарт туслах ажилтнаар томилогдон ажиллахдаа иргэдтэй харьцах харилцаа, ажилдаа хандах хандлага, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх зэрэг прокурор хүнд байх ёстой зан төлөвшлүүдийг анх харж, суралцсан.
-Прокурорын алба бол төрийн алба, тэр тундаа төрийн тусгай алба учир төрдөө тангараг өргөж, прокуророор томилогддог. Прокуророор томилогдож байсан түүхээсээ хуваалцвал?
-Би прокурорын тангарагтай нийлээд нийт дөрвөн удаа тангараг өргөсөн байна. Оюутан байхдаа цэргийн алба хааж эр цэргийн тангараг өргөж байсан маань санаанаас ер гардаггүй. Дараа нь 2019 онд Баянгол дүүргийн прокурорын газарт захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтнаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд, “төрийн албан хаагчийн тангараг” өргөж байсан. 2021 онд Нийслэлийн прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байхдаа “хуульчийн тангараг” өргөсөн бол 2022 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдож, “прокурорын тангараг” өргөснөөр прокурор хэмээх эрхэм хүндтэй ажлыг хийх болсон.
Гэхдээ прокуророор ажиллах үндэс суурь, эр хүн байх эрхэм чанарыг олгосон зүйл нь “Цэргийн тангараг” байсан гэж би боддог. Хэнтий аймгийн прокурорын газарт томилогдон тэндээ “прокурорын тангараг” өргөж байсан мөч бол хэзээ ч мартагдахааргүй үйл явдал байсан. Орон нутагт томилогдон их ч зүйлийг сурч мэдсэн. Жил орчим ажиллаж байгаад Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж байна.
-Прокурорын албаны онцлог нь юу байдаг вэ?
-Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шат болох гомдол, мэдээллийг хүлээн авч шалгахаас эхлүүлээд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдлүүлж дуусах хүртэлх хугацаанд прокурорын хяналтыг хэрэгжүүлдгээрээ онцлог юм.
Хамгийн гол чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлдэг. Мөн хүний зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авдаг, төрийн онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Прокурор үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт, судалгаа, яриа таниулга хийдэг. Шалгалт, судалгаагаар гэмт хэрэг, зөрчил үүсэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгуулах арга хэмжээг авч ажилладаг.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Миний ажлын нэг өдөр өглөө 7 цагаас эхэлж, ихэвчлэн орой л дуусдаг даа. Өглөө босоод эхнэр хүүхдийн хамтаар өглөөний цайгаа уучхаад ажилдаа гардаг. Долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө өмнөх долоо хоногийн хийж гүйцэтгэсэн ажлуудаа дүгнэж, ирж буй долоо хоногт хийж гүйцэтгэх ажлын жагсаалтаа гаргаж, хувийн төлөвлөгөө боловсруулдаг. Зарим тохиолдолд төлөвлөгөөнд тусгагдаагүй гэнэтийн ажлууд ч гардаг. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох, цагдан хорих таслан сэргийлэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээний шүүх хурлуудад оролцдог. Өнөөдөр ч гэсэн хоёр шүүх хуралд оролцоод байна.
-Сүхбаатар дүүргийн прокурорын газрын онцлог юу байдаг вэ?
-Тус дүүргийн онцлог нь Улаанбаатар хотын төвийн бүсийг хамардаг, бизнесийн томоохон байгууллагууд, баар, ресторан зэрэг үйлчилгээний төвүүд ихтэй, төрийн захиргааны төв байгууллагууд төвлөрсөн дүүрэг юм. Тиймдээ ч Сүхбаатар дүүргийн прокурорын газар маш их ачаалалтай ажилладаг.
-Залуу хүний хувьд сэтгэл эмзэглүүлж явдаг зүйл юу байдаг вэ?
-Үеийн залуусын хоёр үйлдэл үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг, анхааруулга болгож хэлмээр зүйл ч байна. Нэгдүгээрт мөрийтэй тоглоомоос хол байх хэрэгтэй. Хэдийгээр мөрийтэй тоглоом тухайн мөчид мөнгө олж байгаа юм шиг атлаа алсдаа амьдралынхаа үнэ цэнтэй зүйлсийг алдаж байдаг. Учир нь мөрийтэй тоглоом зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй, гэр бүл, найз нөхөд, ойр тойрны хүмүүсийнхээ итгэл найдварыг бага багаар алдаж байдаг. Хоёрдугаарт, уур бухимдлаар асуудалд хандаж байгаа хүн үргэлж алдаж байдаг. Нэг жишээ дурдахад төгсөх курсийн оюутан залуу найз бүсгүйгээ өмөөрч бусадтай маргалдаж, улмаар нөгөө хүнээ цохисон байгаа юм. Гэвч цохиулсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, харин нь цохисон нэг нь эрүүгийн хариуцлага хүлээх болчихсон. Гэтэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг нь төгсөх курсийн оюутны ажил, амьдралын гараанд нь сүүдрээ тусгаж, ирээдүйд ирэх олон боломжийг үгүй хийж, эрсдэлийг бий болгож байдаг. Тиймээс хоромхон зуурын уур бухимдал хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй, уураар биш ухаанаар асуудлыг шийдэж байцгаая гэж хэлмээр байна.
-Ачаалал ихтэй амаргүй албаны хажуугаар гэр бүлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?
-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амралтын өдрөө бүхэлд нь хайртай гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Эхнэр бид хоёр оюутан ахуй цагаасаа үерхэж, төгсөх жилдээ гэр бүл болж байсан. Эхнэр маань прокурор хэмээх ажлын хүнд хэцүүг ойлгодог, бүхий л талаар дэмжиж тусалдаг, найдвартай ар тал минь байж чаддаг. Ханьдаа энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.
Эр цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид болох прокурорууддаа, үе үеийн ахмад прокурорууддаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл ( 33 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
SAWI80955877
Amjilt\n
TANILTSN80955877SEXSYGEER
nudend dulaahan hvv bn
nudend dulaahan hvv bn
nudend dulaahan hvv bn
mundagshuu
mundagshuu
mundagshuu
mundagshuu
mundagshuu
mundag prokuror shuu
mundag prokuror shuu
mundag prokuror shuu
Прокурорын алба өндөр хариуцлагатай алба хаагч шүү ажилд нь өндөр амжилт хүсье
Manitaigaa adilhan baavgai algadaad emegtei hun zodood l ywj baisan baij shaahimaa sda
hahahha
hahahha
hahahha
hahahha
kkk
BOOBN XXNO80955877
BOOBN XXNO80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
ANUSDI80955877
Ажилд нь өндөр амжилт хүсэе шударга үнэнийг түчээлж яваарай
Ажилд нь өндөр амжилт хүсэе шударга үнэнийг түчээлж яваарай
Hergee sain shiiddeg mundag prokuror sanagdsan
Hergee sain shiiddeg mundag prokuror sanagdsan