Өмнөд Солонгосын миссүүдийг “Мэс заслын миссүүд” гэж шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

БНСУ-ын энэ жилийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн саяхан болж өнгөрлөө. Тэргүүн миссээр БНСУ-ын их сургуулийн эдийн засгийн факультетын оюутан И Сын Хён (23 нас) тодорч, Йонсунг их сургуулийн оюутан Ю Си Ын (25 нас) дэд миссээр шалгарч, Иргэний нисэхийн газрын Ким Го Ын (22 нас) гуравдугаар байрт шалгарсан байна. “БНСУ-ын Мисс” тэмцээнийг энэ сарын 11-нд SmileTV, TVAsia, Weetv кабелийн телевизээр дамжуулах юм.

Гэвч үзэгчдэд энэ жилийн миссүүд таалагдсангүй. Ялагчдын гэрэл зургийн доод талд үлдээсэн сэтгэгдлээс толилуулбал:

“Бүгд робот шиг харагдаж байна”

“Манай мисүүд жил ирэх тусам гоо сайхны хагалгааны сурталчилгаа шиг болсоор...”

“Солонгосын мисст жирийн, жинхэнэ бүсгүйг сонгодог болмоор байна”

“Бүгд ялгах аргагүй ижилхэн харагдаж байна”

“Мэс засварт орсон хүнийг энэ тэмцээнд оруулж болохгүй”

“Хэн нь ч хөөрхөн харагдахгүй байна”

“Энэ уралдааны нэрийг гоо сайхны хагалгаанд орсон миссүүд гэж өөрчлөх хэрэгтэй”

“Хоёр, гуравт орсон хоёр эмэгтэйг ялгах арга алга”

“Энэ гурав нэг эмч, нэг эмнэлэгт хагалгаанд орсон байх”

“Цахим хүүхэлдэй шиг л харагдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top