Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Бадрах энержи” компанийн төлөөлөгчид иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шалгагдаж эхэлжээ.
Улаанбадрах сумын Аргалант багийн иргэдийн хурлаар ураны хайгуул хийх үйл ажиллагааны тухай зөвшилцөхөөр “Бадрах энержи” компанийнхан хуралд оролцжээ. Гэвч иргэдийн төлөөлөл тэндий саналыг хүлээн аваагүй гэх бөгөөд төлөөлөгчид уг хурлыг орхин гарсан байна.
Гэтэл түүний дараа хуралд оролцсон иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, уран олборлох үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тухай гомдол цагдаагийн байгууллагад ирснийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар тус бүсийн хүн ам, мал амьтны өвчлөл нас баралт нь “Бадрах энержи” компанийн явуулж буй уран олборлолт, хайгуулын үйл ажиллагаатай шууд холбоотой байж болзошгүй. Жил ирэх бүр ундын усны хатуулаг нэмэгдэж, найман байршлын хөрс болон гүний усны шинжилгээний хариу аюултай түвшинд хүрсэн байна.
Тухайлбал, цэврүү 1,2 гэх байршлуудаас авсан ундсны усны хатуулаг байх ёстой хэмжээнээс гурав дахин их хатуулагтай гарчээ. Ундны усны байх ёстой хатуулгийн хэмжээ 3 байх ёстой бол тус бүс нутгийн усны хатуулаг 8.53 гарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
уранын лицензээ хятадад зараад гараад явцгаа