Дархан-Уул аймгийн Засаг дарга ковидын үед Нэгдсэн эмнэлгийн цагаан хэрэглэлийг угааж ариутгадаг угаалгын тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх амлалт өгч байсныхаа хүрээнд өнөөдөр /2022.11.14/ орон нутгийн төсвийн 87.8 сая төгрөгөөр 30 килограммын угаалгын машин, хатаагч, 3 ширхэг автомат индүү зэрэг угаалгын иж бүрэн тоног төхөөрөмжийг тус тасагт хүлээлгэн өгчээ.
Тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэснээр эмчилгээ үйлчилгээний арын албаны ариун цэврийг ханган ажилладаг угаалгын хэсгийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм.
Нэгдсэн эмнэлгийн угаалгынхан өдөрт эмч, эмнэлгийн ажилтнуудын 200 хос хувцасыг ариутган цэвэрлэдгээс гадна хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглүүлдэг цагаан хэрэглэлийг угааж ариутгадаг ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Darhan hot uomda.Ulsiin huviin emneleguud tohilog bizde.Zarim aimagiin huviin Emneleguud ymar tohijilt.hangamj.hool mash muu.Bohir unertsen.ymarch emnelegiin standart baihgui .zuvhen daatgalaas munge avahiin don bolson bn.EMG.busad hynalt sain hiimeer bh uom.Hudeenii malchid ymar muuhai emnelegt.heden hymd taria hiilgeed garch bn\nHudeenii huviin emnelegiig anhaaraldaa avah tsag bolsoon.