Орц, хонгил, дулааны худагт амьдардаг, гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг ирэх оны хавар хүртэл дулаан байранд байлгаж нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажил Дархан-Уул аймагт эхэллээ.
Тодруулбал, тус аймаг, сумын ЗДТГ, ХХҮГ, ЭМГ, НЭ, ЦГ, ОБГ зэрэг төрийн байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд "ГОТИ" төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд архины хамааралтай иргэдийг халуун усанд оруулж, үсийг нь засах, албадан эмчилгээнд явуулах, бичиг баримтжуулах, ажил хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, дулаан байр, хоолоор хангах гээд олон ажлыг зохион байгуулсаар иржээ.
Ийнхүү өчигдрөөс /2022.11.15/ өөрийн гэсэн орон гэргүй, орц, хонгил дулааны худагт амьдардаг, архины хамааралтай 20 гаруй иргэдэд дээрх үйлчилгээнүүдийг үзүүлж эхэлсэн байна.
Мөн эдгээр иргэнийг ирэх хавар буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн хяналтан дор сүмийн дулаан байранд байрлуулан хооллож эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтад хамруулж, цас, хог цэвэрлэгээ гээд нийгэмд тустай хөдөлмөр хийлгэх зэрэг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл ( 1 )
ажил хийлгэ зүгээр хоол өгч болохгүй зүгээр архи уугаад халмж хүртдэг улс ганц монгол байх шүү