Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр олон тооны бурхан, шармал ембүү, БНХАУ-ын мөнгөн дэвсгэртүүд олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дотоодын цэргийн цэвэр усны хамгаалалтын худаг орчмоос бурхан шашны зүйл олдсон гэдэг мэдээлэл иржээ.
Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 46 ширхэг ембүү, хоёр ширхэг бурхан болон БНХАУ-ын мөнгөн дэвсгэртүүдийг уутанд хийж орхисон байсныг албаныхан хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ.
Одоогоор уг хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )