Өмнөд Солонгосын залуу жүжигчин Сим Ын Үгийн тухай “Ахлах сургуульд байхдаа үеийнхнийгээ дарамталж, танхайрдаг байсан” талаарх мэдээлэл гарснаас хойш түүний нэр хүнд огцом унасан юм.
Хоёр жилийн хугацаанд дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээгүй тэрбээр өнгөрөгч өдөр өөрийн цахим хуудсандаа ирэх пүрэв /2022.11.24/ гарагт нээлтээ хийх “Seire” кинонд тоглосон тухайгаа бичжээ. Түүнчлэн энэ үеэрээ өөрийн харьяалагддаг “SH Media Corp” агентлагтайгаа гэрээгээ сунгаж, дахин хамтран ажиллахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр “Би жүжиглэх үнэхээр дуртай. Урт хугацааны дараа уран бүтээлдээ эргэн ирж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд маш их урам, итгэл хүлээлгэсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашид итгэлийг тань алдахгүйг хичээнэ. Би одоогоор шинэ агентлаг хайгаагүй. Дахин хэн нэгэнд төвөг учруулахыг хүсэхгүй байгаа учраас нэг хэсэгтээ чөлөөтэй ажиллахыг хүсч байна” хэмээн өөрийн инстаграмдаа бичжээ.
Эргэн сануулахад, 2021 оны гуравдугаар сард нэрээ нууцалсан иргэн нэгэн сайтад түүнийг дунд ангид байхад нь Симийн дээрэлхэлтээс болж, ангийнхандаа гадуурхагдаж, эцэст нь өөр сургуульд шилжсэн талаараа ярьсан байдаг. Тус нийтлэлийг Сим хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, олон нийтээс уйчлал гуйсан билээ.
Жүжигчин бүсгүй JTBC-ийн "The World of the Married" (2020) олон ангит кинонд тоглосноороо алдаршсан нэгэн юм.
Сэтгэгдэл ( 0 )