Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Тэрбээр ийнхүү ажлаа өгөх болсон шалтгаанаа гурван үндэслэлээр тайлбарласан байв.
Нэгдүгээрт, зарим нэг нөхцөл шалтгаантай холбоотойгоор нам дотор нь хагарал үүсээд байгаа бөгөөд үүнийг намдаах. Хоёрдугаарт, “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөхөө ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор өнөөг хүртэл дайралт, шахалт, дарамт ирж байна. Гуравдугаарт саяхан болсон авто машины осолтой холбоотойгоор биеэ эмчлүүлэх, зайлшгүй шаардлага тулгарсан зэргийг тэрбээр тайлбар болгон хэллээ.
Мөн тэрбээр зарим зүйлд сэтгэл дундуур байгаа тухайгаа “Өмнөх дарга нар тамгаа хадагаар боогоод ширээн дээр орхиж байсныг би харсан. Энэ бол улс төрийн маш муухай соёл. Тиймээс би сайн жишгийг тогтоож, дараагийн хүндээ тамгаа шилжүүлэхдээ итгэж найдаж, инээмсэглэн өгнө. Цаашид энэ жишиг сайнаар тогтоосой. Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа салбар бүрээс 30 гаруй эрдэмтэн, мэрэгжилтнүүдийг оролцуулан “Аймаг хөгжүүлэх хэтийн стратеги төлөвлөгөө”-г батлуулсан. Энүүгээрээ ирэх 15-20 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон онцлогтой. Төлөвлөж, бодож, шийднэ гэдэг нь шинээр эхлүүлж буй бизнесийн 50 хувийг хийхтэй ижил.
Хөгжлийн төлөвлөгөөг баталснаар манай бүс нутаг богино хугацаанд хүний хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн чадавхаараа баруун бүсэд тэргүүлэгч бүс болох бүрэн боломжтой. Үүнийг цааш хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Эцэст нь өнөөг хүртэл хамтран ажиллаж, дэмжиж байсан нутгийн 100 мянган иргэн, МАН-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартаа баярлаж буйгаа илэрхийлэхийн сацуу мөн уучлал хүсье” гэсэн үгээр илэрхийлэв.
Түүний Баян-Өлгий аймгийн ИТХ-ын индэр дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл ( 2 )
uul n ajilaa gagui hiij baisan yum bishuu?.Shudarga ajilsag hunee zailuuldag n mongol hasaguud yag adilhan..Tsaad hasaguud n yag ANiin hujaanuud shig horchinguud baij raarna.
Hasagiig goshnogod