АНУ-ын “Pantone” хүрээлэн 2023 оны гол өнгийг нэрлэжээ. Ирэх онд Viva Magenta 18-1750 өнгө давамгайлах гэнэ.
Тус хүрээлэн Viva Magenta 18-1750 өнгийг “зоригтой, итгэлтэй, эрч хүчтэй” өнгө хэмээн тодорхойлжээ. “2023 оны өнгө нь маш хүчтэй, бадрангуй. Энэ бол уламжлалт бус цаг хугацаанд тохирсон уламжлалт бус өнгө. Viva Magenta өнгө нь дайчин хэр нь түрэмгий бус замаар эрч хүч өгдөг. Үүнийг бид хамба хилэн бээлий дэх нударга хэмээн нэрлэж байгаа. Энэ өнгө үнэхээр эрх хүчээр дүүрэн, бид бүхэнд хэрэгтэй өөдрөг ирээдүйн шинэ эрх хүчийг бэлгэдэж байна” гэж тус хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Леатрис Эйсман ярьжээ.
2022 оны гол өнгөөр тус хүрээлэн Pantone 17-3938 Very Peri хөх ягаан өнгийг тодруулж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )