Загварын “Vogue” сэтгүүлийн мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ хавар, зуны улиралд нэвт харагддаг банзал шинэ тренд болно.
Өргөн ханцуй, оруулга, дотуур хувцаснаас санаа авсан чимэглэлтэй даашинз хэд хэдэн улирал ноёрхсоны эцэст нэвт харагддаг юбканууд загварын ертөнцөд түрэн орж ирж байна. Стилистүүд ийм банзлыг өдөр, оройн арга хэмжээнд зоригтой өмсөхийг зөвлөж байна. Altuzarra брэнд нэвт харагддаг материалтай урт нарийн загвартай банзлыг хоолойтой цамц, үүрдэг цүнхтэй хослуулахыг санал болгожээ. Хэрэв энэ стиль танд хэтэрхий романтик санагдвал дээр нь бомбер, Louis Vuitton-ых шиг өргөн бүс зүүгээрэй. Gucci, Chanel, Alexander McQueen зэрэг брэндүүд мөн нэвт харагддаг материалаар хийсэн юбка санал болгожээ. Жилийн өмнө тренд болж байсан металл өнгөтэй, гялалзсан материал дахин эргэн ирж байна.
Сэтгэгдэл ( 0 )