Дизайнерууд индүүнд “үгүй” гэж хэлж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

“2023 Хавар /Зун” загварын долоо хоногоор дизайнерууд хэрэглэгчдэдээ индүүдлэггүй, үрчийсэн загварын тренд санал болгожээ.

“The Guardian” хэвлэлд онцолсноор, Мэри-Кейт, Эшли Олсен ихрүүдийн үндэслэсэн “The Row” брэнд орны даавуугаар хийсэн гэлтэй үрчийсэн хөвөн даавуун загваруудыг танилцуулсан бол “Burberry” индүүдлэггүй слип даашинзны коллекци толилуулжээ. “Bottega Veneta” илт үрчийсэн савхин өмд танилцуулсан бол индүүнээс татгалзах шинэ трендийг мөн “Prada” брэнд үрчийсэн богино даашинз, саарал костюмын загваруудаараа батлав.

“Circle Zero Eight” сэтгүүлийн спорт, загварын хэлтсийн дарга, стилист Гэри Армстронг индүүнээс татгалзах шинэ тренд цар тахалтай холбоотой байж магадгүй хэмээн тайлбарлажээ. Тэрбээр “Хүмүүс биед эвтэйхэн хувцас өмсөж дасжээ. Тэд цардсан мэдрэмж авахыг хүсэхгүй байна” гэв. Стилист өөрөө ч гэсэн индүү хэрэглэдэггүй бөгөөд хувцас индүүдэх нь цагаа дэмий үрсэн хэрэг гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top