Загварын сар дуусаж, шинээр худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг идэвхтэй гаргаж байна. Загвар зохион бүтээгчдийн шинэ коллекцууд энэ хавар/зуны улиралд хар тор, богино болон урт банзал, савхиар гангарахыг санал болгож байна.
2000-аад оны загвар, дотуур хувцасны стиль, богино суудал загварын чиг хандлагыг тэргүүлсэн хэвээр. Загвар зохион бүтээгчид 2000-аад оны чиг хандлагыг онцгойлж, сюрреализмын тухай бодолд орон, ууган загварын орднуудын архивыг уудалжээ. Парисын долоо хоногийн тайзан дээр толилуулсан хавар/зуны загварын чиг хандлагыг танилцуулж байна.
Дугуй хэлбэртэй онгорхой
Загвар зохион бүтээгчид энгийн загваруудад шинэ хандлагыг авчирч байна. Тухайлбал, “Chloé” бэлхүүс болон гуя хэсэгт бага хэмжээний онгорхой гаргаж, даашинз, тод болон савхин хүрэмд дугуй хэлбэртэй онгорхойг санал болгож байна. Ингэснээр аливаа хувцсыг илүү сонирхолтой, шинэлэг болгоно.
Хээтэй трико
Загвар зохион бүтээгчид аксессуарт ихээхэн ач холбогдол өгчээ. Торон оймс, хээтэй трико шинэ дүр төрхийг бүтээж байна. Хээтэй триког дотуур хувцас шиг загвартай даашинзнаас авхуулаад олон давхар гадуур хувцас, гуталтай хослуулахыг санал болгож байна. Ингэхдээ принт, хээ, өнгийг зоригтой хослуулаарай.
Топын оронд бра
Энэ хавар/зун 2000-аад оны тансаг үеийн чиг хандлага байр сууриа тавьж өгөхгүй. Өдөр тутмын гол элемент нь бра байх болно.
Топ, цамцны оронд бра-г сонгоорой. “Givenchy”, “Miu Miu” брэндүүд төгс хөгжүүлсэн хэвлийгээ харуулахыг зөвлөж байна.
Платформ ултай гутал
Өдөр тутмын имижээ платформ ултай сандаалаар бүрдүүлэх боломжтой. Ийм гутал олон брэндийн коллекцын гол элемент нь байв. Платформ ултай үдээстэй сандаалыг эсвэл даруухан арьсан сандал энэ хавар, зуны чиг хандлага болж байна.
Арьсан костюм
Арьсан костюм эрэлт ихтэй байна. Ингэхдээ арьсан өмдөө хантаазтай эсвэл бомбертой хослуулж болно. Ийм сонголт таныг донжтой харагдуулж, ямар ч хувцастай төгс зохицно.
Болор, чулуу, саа
Саа нь хэдэн улирлын турш бидний өдөр тутмын имижийг бүрдүүлж байна. Энэ удаад загвар зохион бүтээгчид худи, цамц, банзал тэр бүү хэл триког хүртэл саагаар чимэглэжээ.
“Valentino” толгойноосоо авхуулаад хөл хүртлээ саагаар гоёхыг санал болгож байна. “Sacai” өдөр тутам өмсөх шинэлэг загварын костюмыг санал болгожээ.
Урт даашинз
Урт банзал болон даашинз өнгөрсөн зуны чиг хандлага байсан. Ийм сонголт хийсэн эмэгтэйчүүдийг дур булаам, донжтой, ганган харагдуулсан тул загвар зохион бүтээгчид энэхүү чиг хандлагыг дахин хагас жилээр сунгахаар шийджээ. Ирэх зун “Saint Laurent” коллекцын адил юүдэнтэй нимгэн даашинзаар гангарах нь. Даашинзаа энгийн гутал, том хэмжээтэй ээмэг, хоёр гартаа хоёуланд нь нүсэр хэмжээтэй бугуйвчаар баяжуулаарай.
Цэцгэн принт
Цэцгэн принт нь хавар, зуны чиг хандлага. Францын загвар зохион бүтээгчид цэцгэн хээтэй өмдийг зурагтай эсвэл мөн л цэцгэн хээтэй хувцастай хослуулахыг санал болгожээ.
Торон хувцас
Торон хувцсыг зөвхөн үдшийн арга хэмжээнд төдийгүй өдөр тутамдаа сонгоорой. Торон сарафан, нарийхан мөртэй даашинз, кроп-топ, урт банзал, нимгэн хүрэм эсвэл хантааз энэ хавар/зуны хамгийн донжтой төрхийг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )