Уулзалтын үеэр Булган аймгийн удирдлагуудын зүгээс "Саяхан байгуулагдсан оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааг бодлогоор дэмжин "Эрдэнэт үйлдвэр"-ийг оёмол хувцас хэрэглэлээр хангах боломж, гарцыг нээж өгөх", "Улсын төсөвт өртөг нь сууж чадаагүйтэй холбоотойгоор зогсонги байдалд орсон “Жаргалант зуслан”-гийн засварын ажлын санхүүжилтэнд тодорхой хөрөнгө оруулалт үзүүлэх", "Сайхан сумын 640 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажилд дэмжлэг үзүүлэх" зэрэг хүсэлтүүдийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагад уламжилжээ.
Энэхүү хүсэлтэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон "Манай үйлдвэр хамтын ажиллагааны гэрээний заалтын дагуу Булган аймагт жил бүр усны төлбөр болох 1 тэрбум төгрөгийг олгож ирсэн . Тиймээс цаашид уг санхүүжилтийг тасалдуулахгүй олгож байхыг зорьж байна. Үүнээс гадна Хангал суманд шинээр байгуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдлын аж ахуйн өргөтгөлийн газрын асуудлыг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Тиймээс хамтын ажиллагааны 2023 оны гэрээндээ үе шаттай хийгдэх ажлуудын төлөвлөгөөг нарийвчлан тусгаж, зайлшгүй шийдвэрлэх ажлуудаа урагшлуулах зүйтэй" хэмээн хариулт өгсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ёндон бол энэ 2ыг зажлахгүй залгина\n
Ха ха тэгсэн байж улсад байга сүүл мушгидаг дарга нарыг нь шалгах хэрэгтэй юм байна даа