Оффтэйк гэрээний “эздийг” Т.Доржханд зарлаж, Х.Нямбаатар сайд баталлаа

2022 оны 12 сарын 11

"Нүүрсний хулгай"-г эсэргүүцсэн иргэдийн жагсаал Төрийн ордны өмнө буюу Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөг хүртэл 8 дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсагчид нүүрсний гэх хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг зарлахыг шаардаж, олон нийт ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Одоогийн байдлаар нүүрсний хулгай гэх асуудлыг шалгах УИХ-ын Түр хороо болон Засгийн газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм.

Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Үндэсний Олон нийтийн телевизээс өчигдөр /2022.12.10/ зарим жагсагч болон Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын Түр хорооны зарим гишүүнийг оролцуулан "Хулгайлагдсан баялаг, алдагдсан боломж" хэлэлцүүлэг явууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Түр хорооны гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн хохирол гэдгийг тайлбарлаж, жагсагчдын төлөөллийн шаардлагын хариулт болгож, "Оффтэйк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) дээр 2018, 2019 онд, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар хийгдсэн" гэж ярилаа. Харин энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгай дээр сая Т.Доржханд гишүүн нэрийг нь бараг зарлачихлаа" гэсэн тайлбар нэмсэн. 

Энд тодотгоход, ҮАБЗ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлдэг.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-"40 их наяд гэдэг нь яг энэ нүүрсний салбарт 4 төрлийн хулгай байгааг хэлж байгаа юм. 

Нэгдүгээрт, биет хэмжээгээр нүүрс алдагдсан нь үнэн. Яг тэр хэсгийг Түр хорооныхон хариуцаж байна.

 

Хоёрдугаарт, нүүрсний үнийн зөрүүний асуудал байна. Сүүлийн 10 гаруй жил нүүрсийг уурхайн амны үнээр авч, тэр нь 50 доллар. Цаашаа хилийн үнэ нь 120 доллар. Энэ хооронд чинь асар их зөрүү гарчихсан байгаа юм. Энэ дунд чинь нүүрсний салбар тэр чигээрээ орж байгаа. Бид татвараа авч чадахгүй байгаа. Хилийн цаана оффшор дансанд үлдчихээд байгаа ийм нэг хулгай байгаа юм.

Гурав дахь нь, нүүрсний тээврийн авлига яваад байгаа юм. Ялангуяа Ковидын үеэр 1 тонн нүүрсийг 400 ам.доллар болгон зарж тээвэрлэсэн нь үнэн. 30-хан км газар. Бөмбөлөг болгосон. Үр дүнд нь бид төмөр замаа тавьж чадаагүйн горыг амсаж, тээврийг автомашинаар хийдэг. Тэр автомашинуудын ард эрх мэдэлтэй нөхдүүд байна гээд хардацгааж байгаа. Би бас хардаж байна. Тиймээс л жилийн өмнөөс Оффтэйк гэрээгээ ил болгооч ээ гээд байсан нь ийм учиртай.

Дөрөв дэх нь, нууцад оруулчихсан Оффтэйк гэрээнүүдийн асуудал. Оффтэйк гэрээ гэдэг бол сүүлийн 10, 20 жилийн хугацаанд манай дарга нар бүх цавчаануудаа Улсын нууцад оруулаад, шууд гэрээ байгуулж, тендерээр “хусаад” байдаг юм нь явсаар байгаад нүүрс рүү орчихсон байна.

Алдагдсан нүүрс бидний тооцооллоор 3.1 их наяд (3.163.2) төгрөг, үнийн зөрүүнээс болж алдагдсан нь 19.9 их наяд (19.958.1), нүүрсний тээврээс үүссэн хохирол 5 их наяд (5.070.4), оффтэйк гэрээнээс бид 12.8 их наяд (12.825.8), нийтдээ 41 их наяд (41.017.4) төгрөгийн орлогоо алдчихаад байгаа юм. Эндээс бид татвараар авах ёстой 10 их наяд (10.880.6) төгрөгийг алдчихаад байгаа нь үнэн.

Одоо бид энэ хулгайнуудын ард хэн байгааг мэдэхийг л хүсээд байгаа. Энэ дундаас хамгийн том хулгай нь хаана байна вэ гэхээр төр буюу төрийн өмчийн компани байна.

Төрийн өмчийн хулгай чинь хаана байна вэ гэхээр оффтэйк гэрээн дээр байгаа юм аа, залуучууд аа!

Оффтэйк гэрээний хулгай хаана хийгдсэн бэ гэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) 2018, 2019 онд. Тухайн үед ҮАБЗ-ийн дарга нь Халтмаагийн Баттулга байсан.

Шахаж байгаад аж ахуйн чанартай бүх бизнесийн гэрээнүүдийг нууц гэрээнд оруулж, хамаарал бүхий хүмүүстэй шууд гэрээ байгуулсны үр дүнд өнөөдөр ийм том авлигын асуудал яваад байгаа нь үнэн" гэв.
 

ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-"Нүүрсний хулгай дээр сая Т.Доржханд гишүүн бараг зарлачихлаа даа. 2008 онд анх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эхэлсэн. Энэ ажлыг 2008 онд хувийн сектор хийх гэж байхад нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа зогсоосон. Дараа нь 2013 оноос эхлээд Улсын төсвийн хөрөнгөөр төмөр замын далан байгуулах, төмөр замыг иж бүрнээр нь байгуулах ажлууд хийгдсэн. Энэ ажил дээр 280 сая ам.доллар зарцуулагдаад, ажил нь дуусалгүй хоосон далан үлдсэн.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн зөвлөмж гарган, УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гаргуулаад, Засгийн газрын 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Төмөр зам гэдэг компани байгуулсан. Өнөөдөр дуусаагүй буюу холболтын цэг хийгээгүй байгаа энэ замаас эхлэлтэй нүүрсний салбар Т.Доржханд гишүүний хэлж байгаачлан хамгийн том хохирлууд амссан” гэлээ.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батэрэднэ(103.212.162.211) 2024 оны 11 сарын 25

ТБОНӨТХ-ийн!!! ажнай Бат-Эрдэнийн амь нь гогодсон! нутгийн эрх ашиг нэрээр түрий барин халхавчлагдсан Нүүрсний хулгай жагсаалд нэгдэх #nuursnii #hulgai #jagsaal!!! хуулийн хулгайн тухай яагаад хэн ч үг дугарахгүй бнаа!!!! судалбал 2006 оноос эхэлсэн хулгайн засаглал илрэхийн зэрэгцээ цаашид ч хулгайлах улс төрийн тэрбум2-ын авлига зогсох юм!!!!... үүнийг эс зогсоовол хулгай нүүрс дуустал эс зогсоно!!! шүүх хэдэн арван жил дамнасан хэдэн их наядын хохиролтой байнгын, тогтмол шинжтэй эрүүгийн хэргийг бус, Өнөрөөг л яллах засаглал уу!!! хэргүүд яагаад замхраад бн! ажнай улс төрчдийг авлигадаад бн

0  |  0
kkkk(220.255.95.140) 2022 оны 12 сарын 12

ЯМАРЧ БАйсан ХЭРЭГТЭНГ ОЛЖ. ӨӨР МАШ ОЛОН ХҮМҮҮС БАЙГАА ДАА.._ жил хаан шг байсан хүмүүс өөрсдөө алга л бна даа.

0  |  0
Ккк(64.119.23.229) 2022 оны 12 сарын 12

Бүгдийг уулаасаа Н. Энхбаяр зарласан шүүдээ. Угтаа Сү.Батболд өөрт нь хэлсэн гээд...Одоо тэр хүмүүсээ бариад хөрөнгиыг хураах л үлдлээ

0  |  0
22000(66.181.160.67) 2022 оны 12 сарын 12

хууль зүйн сайд байсан НЯМДОРЖ гэдэг хүн бүгдийг нь мэдээд Х.Баттулга гэдэг хүн рүү дайраад байсан биздээ тэгвэл тэр Хүрэлсүх бусад бүгд нөхдүүдийг бүгдийг шалгах хэрэгтэй биздээ

0  |  0
1(59.153.113.151) 2022 оны 12 сарын 12

Хүүк пиздагийн эгч нь солонгосд ажил хийгээд тэрбум төгрөг олсон гэсэн *** биш бол тийм их олохгүйл дээ

0  |  0
1(59.153.113.151) 2022 оны 12 сарын 12

1 мэнгэтэй пиздааг яагаад нэрлэхгүү байгаа юм бэ

0  |  0
иргэн(202.9.46.228) 2022 оны 12 сарын 12

өмнө нь гараад шүүх прокурорт очсон, нүүрсний хулгайн асуудлыг манай шүүх прокурор цаг тухайд нь шударгаар шийдсэн бол энэ хулгай үргэлжлэх байсан уу??? дээрэм, хулгай гаардагын гол буруутны нэг нь манай шүүх прокурор юм биш үү??? телевизүүд шүүх прокурорынхон, жагсагчдын төлөөлөгчидийг оролцуулаад том хэрэгүүд яагаад шийдэгддэггүйг асуух ёстой. жагсагчид ч үүнийг шаардах эрхтэй.

2  |  0
Ss(172.58.140.122) 2022 оны 12 сарын 12

Nuutsad oruulsan humuus hulgai hiisen gevel Hurelsukh ch hulgai hiisen gesen uguu!!Battulgiig harluulahaa boli!!Jinhene ezeduudiin zarla!! Zarlan gedeg bol ter ard tumenii hyanalt anhaaraliin tovd oruulna gesen ug!!Gem buruutaig shuuh togtoono!!Gevch shuugch nasaar idej hahuuli avaad heregiig haah gesen ch chadahgui!! Ard tumenii hyanaltand dor!!

3  |  0
И(66.181.160.87) 2022 оны 12 сарын 12

ТТ г Баттулга З Энхболд нар авч үлдсэн биздээ Айсан хүн адуу үргээнэ гэддэг болж байгаа юм бишүү Ган очир гэдэг залуу нэрсийг жилийн өмнө зарласан байгаа

2  |  0
Уншигч (31.164.60.105) 2022 оны 12 сарын 12

Нямбаатар аа , буу мэдэн будил... Топор зам барья гэсэн хувийн сектор гэдэг чинь хятад эзэдтэй оджаргал...\nОджаргалыг хятад эздээс нь салгачихвал томор зам байтугай модон жорлон ч барих хоронгогуй Яг бидэнтэй адилхан гуйлгачин...\nОджаргал шиг хятад эздээрээ тэжээлгэсэн голог боолуудыг - энхрий унэнч барлаг боол гэж хятадууд охоордож нэрлэдэг ба иймэрхуу боолууд дэлхийн бух гуйлгачин улс орнуудад ажиллаж тухайн гуйлгачин орнуудад заман торд нь байгаа нам нэртэй Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийг хээл хахуулиар гартаа \nОруулж дуртай зуйлээ хийлгэдэг. Оджаргал бол хятадын энхрий боол

2  |  0
зочин (202.9.46.228) 2022 оны 12 сарын 11

залуучууд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардах нь зөв. хулгайчид эхлээд саяаар нь , дараа нь тэрбумаар нь, одоо их наядаар нь хулгайлдаг болж. удахгүй Монголыг минь зарах дээрээ тулж магадгүй... хулгайг эхэлж зарласан ЗГ тайгаа хамтрах нь чухал. Энэ ЗГ олон хулгайг илрүүлж арга хэмжээ авсаныг бид мэднэ.. сүүлийн 30 жилийн хамгийн шударга ЗГ. иймд түүнийг огцруулах тухай яриа бж блхгүй. Огцруулбаал хулгайчид суудлыг нь эзлэнэ.Харин залуус эрүүл мэндээ бодож шөнө бүү хоно

2  |  0
Зочин(103.212.117.231) 2022 оны 12 сарын 11

Тэр түр хорооны дарга нь гөлөлзөөд юу ч хэлж чадахгүй. Намынхаа хулгайчуудыг зарлаж чадахгүй нөхөр байна . солиод Доржхандыг тавья

0  |  1
ДОРЖХАНДАД-ҮРГЭЛЖЛЭЛ(64.119.22.7) 2022 оны 12 сарын 11

АЖИЛЛУУЛДАГ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ҮНЭН ЭСЭХИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТОДРУУЛЖ ТҮМЭНД МЭДЭЭЛЭХИЙГ ШААРДАХ, \nеР НЬ БОЛ ТАНЫ ТОГТООСОН 4 ЧИГЛЭЛЭЭРХ ХУЛГАЙ ҮНЭХЭЭР ҮНДЭСТЭЙ ХЭМЭЭН ТҮМЭН ОЛОН ҮЗЭЖ БУЙ ТУЛ ЭНЭ 4 ЧИГЛЭЛЭЭР ТҮР ХОРОО ТУС ТУСАД НЬ АСУУДАЛ БОЛГОН СУДЛАЖ ШИЙДҮҮЛЭХИЙГ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ХУВЬД ХАТУУ ЗОГСООРОЙ. ТАНД ИТГЭЖ БАЙНА. ЭНГИЙН ИГЭДЭЭС ТАНАЙ ГАНТУЛГЫГ ХОРООНД ОРУУЛЖ АЖИЛЛУУЛААРАЙ.

0  |  1
ДОРЖХАНДАД-ҮРГЭЛЖЛЭЛ(64.119.22.7) 2022 оны 12 сарын 18

НҮҮРС ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ ОЛГОСОН ҮАБЗ-ИН ГИШҮҮД МИЕЭ ЭНХБОЛД, ЗАНДАНШАТАР,ХҮРЭЛСҮХ НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙН НЭРСЭД БАГТААН ЗАРЛАЖ ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯРИХ, \n4. ЖДҮ-ИЙН САНГ ИДЭЛЦСЭН Ж. ЭНХБАЯР, СОДБААТАР МЭТИЙГ НЭН ДАРУЙ АЛБАН ТУШААЛААС НЬ ЗАЙЛУУЛЖ, УНДРАМ МЭТ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ЯДАЖ Л ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХЫГ ШААРДАХ. \n5. МӨНХБАТЫГ НҮҮРСНИЙ ХУЛАЙЧ ХЭМЭЭН ЦОЛОЖ БАЙСАН ХҮРЭЛСҮХЭЭР ЭНЭ ТУХАЙ АСУУЖ АРД ТҮМЭНД ҮНЭНИЙГ ХЭЛҮҮЛЭХ. \n6.СУМЯАБАЗАР, ЖАВХЛАН МЭТИЙН ИХ ХУРДЫН ГИШҮҮД НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ТЭЭВЭР ХИЙДЭГ ОЛОН МАШИН БҮХИЙ КОМПАНИ

2  |  0
ДОРЖХАНДАД-ҮРГЭЛЖЭЛ(64.119.22.7) 2022 оны 12 сарын 11

ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР МИЕЭ НАРЫГ ОРХИОД АЯ ТАЛ ЗАСААД БУЙ ЧИНЬ ДЭМИЙ БАЙНА ШҮҮ ДОРЖХАНДАА. ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН ШҮҮДЭЭ. ХҮН НАМ НЭГЭНТ АРД ТҮМНИЙ ТАЛД БУЙ БОЛ ДАРААХ АСУУДЛЫГ ИХ ХУРАЛ ЗАСАГ ТӨРӨӨС ЖАГСАГЧИДТАЙ ХАМТ ШААРДААРАЙ. ҮҮНД:\n1. ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДАЛ ГЭДГЭЭР ЯЛ ЗАВШУУЛЖ БУЙ ЗААЛТЫГ ХУУЛИАС НЭН ДАРУЙ УСТГАХ, \n2. ХҮМҮҮС ҮГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ХЭЛЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙН ТУЛД ЗАСГААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА ГЭСЭН ЖАГСААЛ ЦУГДААНЫ ТУХАЙ ХУУЛИАС ЭНЭ ЗААЛТЫГ ДАРУЙ УСТГАХ. \n3. ҮАБЗ-ӨӨР ХЭЛЭЛЦЭЖ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТЕНДЕРГҮЙГЭЭР НҮҮРС ЗӨӨХ, ОРЛОГЫГ НЬ ХЯТАДАД ШИНГЭЭЖ,

0  |  0
ДОРЖХАНДАД-ҮРГЭЛЖЭЛ(64.119.22.7) 2022 оны 12 сарын 11

ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР МИЕЭ НАРЫГ ОРХИОД АЯ ТАЛ ЗАСААД БУЙ ЧИНЬ ДЭМИЙ БАЙНА ШҮҮ ДОРЖХАНДАА. ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН ШҮҮДЭЭ. ХҮН НАМ НЭГЭНТ АРД ТҮМНИЙ ТАЛД БУЙ БОЛ ДАРААХ АСУУДЛЫГ ИХ ХУРАЛ ЗАСАГ ТӨРӨӨС ЖАГСАГЧИДТАЙ ХАМТ ШААРДААРАЙ. ҮҮНД:\n1. ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙДАЛ ГЭДГЭЭР ЯЛ ЗАВШУУЛЖ БУЙ ЗААЛТЫГ ХУУЛИАС НЭН ДАРУЙ УСТГАХ, \n2. ХҮМҮҮС ҮГЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ХЭЛЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙН ТУЛД ЗАСГААС ЗӨВШӨӨРӨЛ АВНА ГЭСЭН ЖАГСААЛ ЦУГДААНЫ ТУХАЙ ХУУЛИАС ЭНЭ ЗААЛТЫГ ДАРУЙ УСТГАХ. \n3. ҮАБЗ-ӨӨР ХЭЛЭЛЦЭЖ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТЕНДЕРГҮЙГЭЭР НҮҮРС ЗӨӨХ, ОРЛОГЫГ НЬ ХЯТАДАД ШИНГЭЭЖ,

0  |  0
.(66.181.189.110) 2022 оны 12 сарын 11

УИХ-ыг тараахгүйгээр хурлын дарга, ерөнхий сайд, сайд нар, АТГ, шүүх хууль хүчний удирдлагыг солихгүй бол хэзээ ч шийдэж чадахгүй

1  |  0
ДОРЖХАНДАД(64.119.22.7) 2022 оны 12 сарын 18

ДОРЖХАНД АА ЧИНИЙ ТООЦООГ САЙТУУДААС ХАРСАН. БОДИТОЙ ТООЦОО БАЙНА БИЛЭЭ. ХАРИН ТЭР ҮАБЗ-Д ГАНЦ БАТТУЛГА БУС МИЕЭ ЭНХБОЛД, ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ НАР БАЙСАН БА ОДОО Ч ДИЙЭНХ НЬ БАЙГАА. ЭД НАР ҮАБЗ-ӨӨР НУУЦ ГЭРЭЭНҮҮДИЙГ БАЙГУУЛАХ ЭРХ ОЛГОЖ ТЕНДЕРГҮЙГЭЭР ӨӨРСДИЙН ХАМААРЛ БҮХИЙ БОЛОН АВИЛГА АМАЛАН-АМЛУУЛСАН КОМПАНИУДААР ДАМЖУУЛЖ МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮС БОЛ ЭД НАР ШҮҮ. УЧИР НЬ ҮАБЗ ДЭЭР НЭГ Л ХҮН ТАТГАЛЗАХАД АСУУДАЛ ШИЙДЭГДДЭГГҮЙ ДЭГТЭЙ. ГЭТЭЛ ГАНЦ БАТТУЛГА ГЭЛГҮЙ, И АРЬСАА ХАМГААЛАЛГҮЙ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР НАРААС НЭГЭН АДИЛ ХАРИУЦЛАГА НЭХЭХ НЬ ШУДАРГА ШҮҮ. ЧАМАЙГ ОЮОО ШУДАРГА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ

2  |  0
Durakuudad(202.126.90.123) 2022 оны 12 сарын 12

Dorjxandaa, Nyambaataraaa tenegteed balairaad bailgui unen Medeelel ug!!! Tanai namiin Zandanshatar Xurelsux nar chini gariin useg zursan shuu!!! Teriig xeleerei!!! Bitgii shudarga tsarailaad jujigleed Bai, novshuud!!!

2  |  0
Олон түмний сонорт-1(202.9.46.188) 2022 оны 12 сарын 12

- Дээрхи бичигдсэн зүйлийг ард түмэн сайн ойлгож энэ хулгайчид төрийн сэнтий зайдлуулж улсыг баллах боломж бүү олго. Төрсөн хүү нь Яармагийн Арцат-д маш том 5 тэрбумын хаусанд сууж эхнэр нь Монголбанкинд том алба эрхэлдэг ба мөн нэг их наядын мөнгөн хадгаламжтай, Эм СИ Эс- ба Сү.Батболдтой нэг баг болж идэж ууж байдаг өлөн цөөвөр чоно шүү!!!

3  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 12

Odoogiin VNABiin 3 turiin tergvvn ba ih hural zasagiin gazar ogtsor vg duugvi ogtsor .Ard tvmenii hural hiileg .Songuuliig dhin yavuulj har hairtsagaar bvv tooluulahiig shaardah bolje Mongolchuudad uur zam gartsgvi bolson bna.Erunhiilugchiin songuuliig dahin yavuulah hamgiin chuhal asuudal,bolj.Mongolchuud bid dahin uurchilult hiihees uur zam gartsgvi bolj.Vg duugvi erunhiilugch erunhii said .Ih hural tarah heregtei.Ard tvmenii hayanaltai turiig baiguulya.Buiden dildev nam heregvi.

1  |  0
Олон түмний сонорт!!(202.9.46.188) 2022 оны 12 сарын 12

Хотгор шанагын нүүрсний ордыг 2 ах ба туслах гэгдэх хулгайч нартайгаа хамсан Солонгос-т зарж маш их баяжиж хөрөнгөө гадаадад нуусан дээрэмчин Чимидийн Хүрэлбаатар яг Ерөнхий сайд болох гэж Засгийг унагах санаархалаар хор найруулж яваа хулгайч шүү. Энэ новш монголын санхүүг олон жил зайдалж, хулгайд гаршсан мал шүү. Тэрбээр гадаадын хичнээн зээлийг өөрийн хамаарал бүхий Увсынханд хуваарилж хичнээн хөрөнгө цусалсаныг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр саяхан бодит баримтаар илчилж мэдээлсэн. Дээрхи бичигдсэн зүйлийг ард түмэн сайн ойлгож энэ хулгайчид төрийн сэнтий за

3  |  0
Shar tohoi(202.9.46.188) 2022 оны 12 сарын 12

баатар болох гэж жүжиглэгч Чимэдийн Хүрэлбаатар нар өөрсдөө энэ 9 нууц гэрээг байгуулах зөвшөөрөл өгч, засгаар хэлнлцүүлж шийдүүлсэн ҮАБЗ-өөр хэлэлцсэн болж дээрээс дарамталж нүүрсний хулгайг улам гааруулж ихэсгэх ялт үйлдэл хийсэ байна. Иймд ТВ-ээр худлаа сүгсэлзэж орилоод буй нь дүр эсгэлт. өөрсдөө зайлах ёстой шоронд суух ёстой нэ ялт үйлдлийнхээ төлөө шоронд суух ёстой хүн шүүү.

3  |  0
Зочин(202.9.46.188) 2022 оны 12 сарын 12

Бангладеш тоо бодно гэж хошин шог болжээ хахаха

4  |  0
Z(202.9.46.188) 2022 оны 12 сарын 12

Jenko, Z.Enhbold nar 5 tolgoig mgld avch uldsen. tedend Baatar tsol olgoyo

3  |  1
новш(192.82.69.191) 2022 оны 12 сарын 11

МАН ыг жаахан хэлчих гээд л байх шиг байсан, тэгээд өөртөө ашигтайгаар эргүүлж дээ. Доржханд гишүүн улс төрийн тоглолт хийсэн байна. Яахав олон нийтийн дундахь нэр хүнд нь тийм ч сайнгүй л үлдлээ

2  |  2
Баяр(202.126.94.27) 2022 оны 12 сарын 12

МАН 6 жил төр барихдаа энэ хулгайг мэдээгүй явсан гэьл худлаа мэдж бсн харин тэд бас оролцсон 24 сонгуулайс өмнө гаргаж тавьхгүй бол сонгууль ойртохр АН ил гаргана гдг мэдж бсн тэд бас хашр шүү

3  |  0
Top