ХӨГЖЛИЙН БАНК: 53 зээлдэгчийн 2 их наяд 911 тэрбумын зээлийн үлдэгдэл байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнгөрөгч долоо хоног хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ. Үүнээс 714.0 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.

Хөгжлийн банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 30.9% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(43.242.243.87) 2022 оны 12 сарын 13

Наадхаа төлүүл.

0  |  0
Top