АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх жил Африкийн хэд хэдэн оронд айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж.
Олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа талаар энэ долоо хоногт болох АНУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдээлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
АНУ Африк тивтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх өндөр эрмэлзэлтэй байгаа бөгөөд Жо Байден "АНУ Африкийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнчлэлийг дэмжинэ" гэж мэдэгдсэн байна.
Түүнчлэн Африкийн холбоог “Их 20”-д байнгын гишүүнээр элсээсэй гэж хүсэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Жо Байден АНУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус тивийн орнуудад ирэх гурван жилийн турш 55 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх талаараа мэдэгдэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
Agrikiinornuud sonono shuu .Ameri [yum hiihgui unen shuu ted zovhon huntofolh%[onoo Zanalt daisan